гэмт хэрэг


62
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь шүүгдэгч Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч байдлаар бэлтгэн шүүхийн цахим хуудаст байршуулсан болно. Тус шүүхээс “шийдвэр”-ээ хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар цахим санд байршуулахаас гадна шүүх хурлын яллах, өмгөөлөгч талын оролцогч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шатны шүүхэд хянуулах эрхтэй тул хүлээцтэй, бодит мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон нийтэд хандан мэдээлэл хүргүүлж байна. Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зарим ташаа мэдээлэл гарч байх тул дараах мэдээллийг тодруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бодит байдлаар, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус зохицуулалтын хүрээнд Ц.Давгадорж нарт холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч энэ нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамааралтай, ялангуяа цахим орчинд тарсан зурагтай холбоотой асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар прокурор, мөрдөгчид үүрэг болгож буцааснаас хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш болно. Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаас гадна шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, харин үзэл бодол, таамаглалд хөтлөгдөх төдий байдлаар шийдвэрлэхийг хориглодог. Тийм учраас, шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн нийт 14 хавтас, 3500 хуудастай хэргийг нийт 11 өмгөөлөгч, 2 прокурор, хохирогч талын ар гэрийн хүмүүс, ард иргэдийн төлөөлөл, хяналтыг илэрхийлдэг 2 иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулж, улмаар хэргийн оролцогч нараас тус бүр чөлөөтэй, дэлгэрэнгүй шинжлэн судлуулсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтууд, тэдгээрийн стандарт шаардлага болон оролцогч нарын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйл явдлыг сэргээн дүрсэлж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна. Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь тухайн эрүүгийн хавтаст хэрэг дэх дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн илэрхийлэхгүй, харин хүнийг алсан үйлдлийнхээ өмнө болон дараа Ц.Давгадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрцгий байдлаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн буюу боож унагаах, өөрийн өмнө мөргөж сөгдүүлэх, мөн ална, алуулна гэх байдлаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан зэрэг ноцтой үйлдлүүдийн процессын зөвхөн нэг хором хэсэгт хамааралтай болох нь илэрсэн, улмаар Ц.Давгадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалал бүхий үйл явдлууд тогтоогдсон байдаг. Иймд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Ц.Давгадоржийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Хэд хэдэн шүүгдэгч нарын дотор насанд хүрээгүй шүүгдэгч байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хуулиар шүүхэд үүрэг болгосны дагуу шүүх хуульд захирагдаж хуралдааныг хаалттай явуулсан болно. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
83
16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 12-ны 15:00 цагаас товлогджээ.
102
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар мэдээлэл өгч байна.
191
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.
252
Үүнээс үзвэл согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 9.4, хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өссөн байна.
261
Энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.
241
Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа гурван хүүхдийн ээж, залуухан эмэгтэй нөхөртөө 23 хутгалуулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Албан бус мэдээллээр “Тэд салах өргөдлөө өгсөн боловч шүүхийн эвлэрлийн хугацаанд байсан” гэх.
179
Манай улсад сүүлийн үед ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарсаар байна.Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдүүдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг хэргүүд нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм.
355
“Зуны зугаа” тоглолтын үеэр гарсан хэрэгт 20 орчим хүнийг холбогдуулан шалгаж байна
327
Өчигдөр буюу 2025 оны 01  дүгээр сарын 28-нд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
354
Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа.
355
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
297
Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа.
466
Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн .... зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
330
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
596
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зоорины давхарт "Үл таних эрэгтэй хүн нас барсан байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
813
Нийслэлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
932
Даваа гарагт Орегон мужийн шүүгч “Нөхрөө хэрхэн хөнөөх вэ” нэртэй нийтлэлийг бичсэн Нэнси Крамптон Брофид нөхрөө буудан хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Түүнийг 2018 онд 1.5 сая...
Цааш үзэх