НИЙГЭМ

МХЕГ: “Эрдэнэт үйлдвэр”-т ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлт, хадгалалтад хяналт тавилаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ашиглагдаж байсан болон ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдийг тусгай байгууламжийн хадгалалтад шилжүүлэх, үүсгүүрүүдийг тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

Тус үйлдвэрийн газар нь үндсэн таван чиглэлээр 130 гаруй цацрагийн үүсгүүрийг холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг. Иймд болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн үүсгүүрийн эрсдэлийн үнэлгээ хийж үүсгүүрийн ашиглалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн дагуу технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид төвлөрүүлэн хадгалуулах зохицуулалттай байдаг. Мөн эзэмшигч нь тодорхойгүй, хаягдсан цацраг идэвхт материалыг эрх бүхий байгууллагын хяналтан дор уг тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлдэг.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд цацрагийн үүсгүүрийг худалдаж авахдаа нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгчтэй хоёр талт гэрээг байгуулж, уг гэрээнд ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсгүүрийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид буцаах асуудлыг тусгасан байх шаардлагатай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet