Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр (2026.11.27) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, Хөвсгөл, Орхон аймаг болон Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргээс ирсэн 41 иргэнтэй уулзан санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, амьдралд нь тулгамдаж буй асуудал, шийдвэр хүлээж буй санал хүсэлтээ уламжлахаар ирсэн иргэдийн хувьд үнийн өсөлт, байгалийн баялгийн үр өгөөжийн хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлыг голчлон хөндөв.
Уулзалтын үеэр иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж, иргэдийн амьжиргаа хүндэрч байгаад парламентаас анхаарах хэрэгтэйг онцлоод “Оюу толгой” төслийн ногдол ашгийг ард түмэнд тэгш хүртээх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал, иргэдийн зүгээс Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийн үр өгөөжийг шударгаар хүртэх эрхтэй гэдгийг онцолж байлаа. Тэд Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөрийн гаргасан ногдол ашгийг иргэдэд шууд хүртээх санаачилгыг дэмжиж, Хөвсгөл аймгийн 7400 иргэн, Орхон аймгийн 3063 иргэний гарын үсгийг цуглуулснаа хүлээлгэн өглөө. Мөн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөл уг санаачилгыг дэмжсэн гарын үсэг цуглуулж эхэлснээ дуулгав.

Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулан зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, дулаан хангамжийг шинэчлэх, хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, инновацыг дэмжих зэрэг чиглэлээр нийт 13 хууль, тогтоолын төслийг хамтран санаачлан боловсруулсан талаараа танилцууллаа.

“Нээлттэй парламент” танхим нь иргэдэд цаг товлох, албан бичгээр хүсэлт гаргах, урьдчилан зөвшөөрөл авах зэрэг олон шат дамжлагагүйгээр Улсын Их Хурлын гишүүдтэй шууд уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлт, санаачилгаа уламжлах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Энэ нь парламентыг иргэдэд илүү ойртуулах, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн дуу хоолойг хүргэх бодит талбар болж байна.

Уулзалтын төгсгөлд иргэд нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, цаг үеийн асуудлуудаар нээлттэй санал солилцож, тодорхой мэдээлэл авсан үр дүнтэй уулзалт болсныг онцлон тэмдэглээд, Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөрт ажлын амжилт хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр иргэдийн гаргасан санал, хүсэлтийг хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгах чиглэлээр ажиллахаа илэрхийлээд ил тод, хариуцлагатай, эргэх холбоотой ажиллах зарчмыг баримтална гэдгээ мэдэгдэв.
Ташрамд тэмдэглэхэд, “Нээлттэй парламент” уулзалтын танхимд нийт Улсын Их Хурлын 26 гишүүн ажиллаж, 750 орчим иргэнтэй уулзаад байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, #“Нээлттэй парламент” танхим,