Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбогдуулан ГХЯ болон ЦЕГ хамтран мэдээлэл өглөө. 

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын дагуу явсан Монгол Улсын найман иргэнийг эх оронд нь авчирсан бол одоогоор зургаан иргэн тус улсад үлдээд байгаа аж. Үүнээс нэг иргэн Украинд олзлогдсон гэсэн мэдээ байна.

Мөн харамсалтайгаар нэг иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан иргэний ар гэрт Оросын талаас нөхөн олговор олгуулсан.

Иргэдийг өндөр цалин, хангамж амлан ОХУ-ын зэвсэгт хүчинд элсүүлэхээр зуучилсан байж болзошгүй энэ асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн энэ асуудлыг ОХУ Монгол Улсаас цэрэг дайчилж байна гэж ойлгож болохгүй. Тухайн иргэдийг өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн газрууд авч явж байгаа. Мөн сайн дураараа явж байгаа иргэд ч байна гэж ГХЯ-аас мэдээллээ.

ОХУ-ын зэвсэгт хүчинд өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын дагуу хоёр гомдол бүртгэгджээ

ОХУ-ын зэвсэгт хүчинд элсвэл 61-108 сая төгрөгийн цалин авна гэх зар Монголын цахим орчинд тархаж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад хоёр гомдол бүртгэгдэн шалгагдаж байна.

ЦЕГ-ын мэдээлснээр нэг гомдолд холбогдох гурван иргэнийг ОХУ руу зорчихоор улсын хилээр гарах гэж байхад нь саатуулж, уг үйлдлээс татгалзуулжээ. Харин хоёр дахь гомдолд холбогдох иргэн ОХУ-ын Эрхүү хотод нислэгээр зорчсон бөгөөд түүнийг эх оронд нь буцаан авчрахаар ажиллаж байгаа аж.

Мөн иргэдийг Telegram, WhatsApp зэрэг аппликэйшнээр холбогдон өндөр цалин, хангамж амлах замаар татан оролцуулдаг болохыг тогтоож, ийм төрлийн есөн цахим хаягийг илрүүлэн устгуулсан байна.

Иймд иргэд гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зар, мэдээлэлд болгоомжтой хандаж, эрсдэлээс сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #шуурхай, #live, #ГХЯ, #ЦЕГ, #хилийн чанад дахь гэмт хэргийн хохирогч,