2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Чингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоноогоос илүүгүй байна.