Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт идэвхтэй өрнүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үйлсэд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж түүнд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г гардуулан, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Элчин сайд Шэнь Миньжюань албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь монголын ард түмэн элэгсэг дотно хандаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамны зүгээс ямагт дэмжиж, нягт хамтран ажилласанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв.

#ГХЯ, #БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3579