Төрийн ёслолын журамд заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай билээ.

Хүндэт харуулууд Төрийн ордны хоёр талаас жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд Төрийн зургаан далбааг Төрийн ёслолын журмын дагуу бэхлэн мандуулав.

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.

Эх сурвалж: Парламент

#онцолсон, #парламент, #Төрийн далбаа, #улсын их хурал, #их хурал, #Бүгд Найрамдах Улс тунхагласаны ой,