Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Зундуйн Хүрэлбаатарын удирддаг “Шинэ Эрин Ойл” ХХК Улаанбаатар хотод 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулах ашиглалтад оруулжээ.
Ингэснээр тус компанийн шатахуун хадгалах нийт хүчин чадал 36 мянган тоннд хүрч, улсын хэмжээнд шатахууны нөөц хадгалах боломжийг нэмэгдүүлж байна.
З.Хүрэлбаатар нь 1990-ээд оны эхээр Завхан аймагт “Тэсийн гол” ХХК-ийг байгуулж, худалдаа, хүнс, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэрбээр Тэс суманд гурилын үйлдвэр, Тосонцэнгэл суманд махны үйлдвэр, Яруу суманд “Хагнуур” амралтын газрыг байгуулж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.
Шатахууны агуулахын нээлтэд Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Мөнх-Оргил оролцож, компанийн хамт олонд баяр хүргэн, амжилт хүсжээ.

Дархан:
Улаанбаатар:
USD | 3601