Хятад улс “Shenzhou-24” хөлгийг гурван сансрын нисэгчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай хөөргөж, “Тяньгун” сансрын станц руу илгээлээ. Энэ нь Хятадын сансрын станцад анх удаа гадаад улсын сансрын нисэгч очих түүхэн үйл явдал болж байна. 

Хөлгийг арваннэгдүгээр сарын 25-ны өглөөний 08:18 цагт Ганьсу мужийн Жюцюань сансрын хөөргөх төвөөс “Long March-2F” пуужингаар хөөргөсөн бөгөөд төлөвлөсөн тойрог замдаа амжилттай хүрчээ.

Багийн бүрэлдэхүүнд Хятадын сансрын нисэгч Тан Хунбо, У И болон Пакистаны нисгэгч Мухаммад Зишан Али багтсан байна. Али “Тяньгун” станцад 5–10 хоног ажиллаж, шинжлэх ухааны туршилтууд хийхээр төлөвлөжээ. Тэрээр Хятадын сансрын станцад очсон анхны гадаад улсын сансрын нисэгч болох юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Сансарын нисгэгч, #ХЯтад, #Пакистаны сансрын нисэгч, #“Shenzhou-24”, #Shenzhou-24 хөлөг,