1912 онд живсэн “Титаник” хөлөг онгоцноос гаргаж авсан 361 ширхэг эд өлгийн зүйлийг дуудлага худалдаагаар худалдахыг АНУ-ын Холбооны шүүх хоригложээ. Шийдвэрийг шүүгч Ребекка Бит Смит гаргасан байна.

Дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн эд зүйлсийн дотор хүрэл сахиусан тэнгэрийн баримал, хөлөг онгоцны хонх, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын аяга таваг, гоёл чимэглэл болон хувийн эд зүйлс багтжээ.

Эдгээрийг 1987 онд Франц, АНУ-ын хамтарсан экспедиц Атлантын далайн 3800 метрийн гүнээс гаргаж авсан бөгөөд “Франц цуглуулга” хэмээн нэрлэдэг аж.

Эд зүйлсийг эзэмшдэг R.M.S. Titanic Inc. компани санхүүгийн хүндрэлээс шалтгаалан худалдах шаардлагатай болсон гэж тайлбарласан ч шүүх цуглуулгыг бүхэлд нь хадгалж, музей болон танин мэдэхүйн зорилгоор олон нийтэд үзүүлэх ёстой гэж үзжээ.

Харин тус компани уг асуудлыг АНУ-ын шүүх шийдвэрлэх эрхгүй хэмээн маргаж байгаа юм.

Эх сурвалж: AP

#Титаник,