Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 11 дүгээр сарын 24-ний өдөр тус улсад ажиллаж, амьдарч буй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн монгол залуусын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад мэдээллийн технологи, дата анализ, электроник, экологи, хими, биологи, нанотехнологи, эдийн засгийн инженерчлэл, байгаль орчин, уур амьсгал, эрчим хүч, спорт зэрэг олон салбарт ажиллаж буй монгол залуус оролцов.

Энэ үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон БНСУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, гадаад улсад нарийн мэргэжлээр ажиллаж, суралцаж буй монгол иргэдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орныхоо хөгжилд ашиглах боломж, тэдний оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцсон эрдэмтэн, судлаач, шинжээч, менежер залуус эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа Монгол Улсын хөгжилд зориулах, хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөр өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжлийг дэмжих санал, санаачилгаа танилцуулсан байна.

Түүнчлэн Солонгос дахь монголчуудын нийгэмлэг байгуулж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран эрдэм шинжилгээний илтгэл танилцуулах, хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Сайд Б.Батцэцэг залуусын хүсэл эрмэлзэл, санал санаачилгыг дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэн, амжилт хүсэв.

Одоогийн байдлаар Монгол Улсын 20 мянга гаруй оюутан, залуус БНСУ-д төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байгаагаас 15 мянга гаруй нь их, дээд сургуулийн үндсэн ангид, 5000 гаруй нь хэлний бэлтгэлд суралцаж байна.

Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орныхоо хөгжилд чиглүүлэх, олон улсын түвшинд ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой юм.

#айлчлал, #БНсу, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,