Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр нар 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийж, 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 21 аймагт ажиллаж, нийт 205 асуудлыг шийдвэрлэхээр эрэмбэлснээс 94 асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу хэрэгжилт 50 гаруй хувьтай байгааг танилцуулав. Шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлуудын дийлэнх нь санхүүжилт болон төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоотой холбоотой байгааг онцоллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал ажлыг тайлангаар бус бодит үр дүнгээр дүгнэж, хэрэгжилт удааширсан асуудал бүрийн шалтгаан, хариуцах эзэн, шийдвэрлэх хугацааг тодорхой болгохыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Мөн цаг агаарын огцом дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох, малын бэлчээрлэлт болон тээврийн хөдөлгөөнд хүндрэл учрах эрсдэлд онцгой анхаарахыг чиглэл болгосон байна.

Цасны зузаан ихтэй Завхан, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдад эрсдэлийн үнэлгээг шинэчилж, өвс тэжээл, шатахуун, техник хэрэгсэл, хүн хүчний нөөцийг бүрдүүлэхийг даалгалаа.

Түүнчлэн авто зам, давааны өвлийн бэлэн байдлыг хангах, эрчим хүч, дулааны найдвартай ажиллагааг баталгаажуулах, малчдад өвс тэжээлийг уян хатан нөхцөлөөр нийлүүлэх, “Шинэ цагийн малчин” аяныг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Тэр дундаа отор нүүдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохицуулж, малчдын хооронд маргаан, зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

#онцолсон, #Ерөнхий сайд Н.Учрал, #2026–2027 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл,