Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн НҮБ-ын  Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын  Киотогийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор  байгуулагдсан Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ)-ын Гүйцэтгэх зөвлөлийн (Clean Development Mechanism Executive Board – CDM EB) сонгуульд өрсөлдөн, Киотогийн протоколын Талуудын 21 дүгээр бага хурлаас (CMP21) хөгжиж буй улс орнуудыг төлөөлөх үндсэн гишүүнээр сонгогдлоо.

Тус зөвлөл нь НҮБ-ын бүс нутгийн таван бүлэг, хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд, жижиг арлын хөгжиж буй улс орнуудын төлөөллөөс бүрдсэн 10 үндсэн, 10 орлон гишүүнтэй ажилладаг бөгөөд доктор М.Намхайринчэн хөгжиж буй улс орнуудад  (Non-Annex I Parties) тусгайлан ногдох үндсэн гишүүний хоёр суудлын нэгэнд сонгогдсон байна. 
Энэ нь Монгол Улс анх удаа тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож буй тохиолдол юм.

Монгол Улсаас энэхүү зөвлөлийн үндсэн гишүүнээр сонгогдсон нь олон улсын карбон зах зээлийн бодлого, зохицуулалт, шийдвэр гаргах үйл явц дахь Монгол Улсын оролцоо, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын, дасан зохицлын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Монгол Улсад Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн болон институцийн тогтолцоог бүрдүүлж буй энэ цаг үед олон улсын карбон зах зээлийн туршлага, аргачлал, стандартыг үндэсний түвшинд нутагшуулах, дотоодын карбон зах зээлийг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

#нүб, #БОУАӨЯ, #НҮБ-ын Цэвэр хөгжлийн механизмын Гүйцэтгэх зөвлөлийн үндсэн гишүүн,