Гадаад харилцааны яамнаас дипломат болон албан гадаад паспортын олголт, хэрэглээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын дипломат болон албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудлыг 2020 онд Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар зохицуулдаг. Уг журамд ямар албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүмүүст эдгээр паспортыг олгохыг тодорхой заасан байдаг.

Албан гадаад паспортыг зөвхөн албан томилолтоор зорчих үед ашиглах бөгөөд томилолтоос буцаж ирэхэд хураан авч, холбогдох тушаал, шийдвэрийг үндэслэн эргүүлэн олгодог зохицуулалттай. Мөн ГХЯ-ны Консулын газар дипломат болон албан паспортын олголтын талаар хагас жил тутам яамны удирдлагад тайлагнадаг байна.

Нийгмийн сүлжээнд мэдээлэл нь гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллахдаа гэр бүлийн хамт журмын дагуу албан паспорт авч байжээ. Гэвч тэдгээр паспортын хүчинтэй хугацаа 2018 онд дууссан бөгөөд түүнээс хойш дипломат болон албан паспорт дахин мэдүүлээгүй байна.

Иймд одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан гадаад паспорт байхгүй гэдгийг ГХЯ-наас мэдээллээ.  

#ГХЯ,