НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд болж байна.  

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлж  үг  хэлэв.

Тэрбээр олон улсын аюулгүй байдлын өнөөгийн нөхцөлд яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцолж, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлэв.

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг бататгах чиглэлээр хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг танилцуулж, энэ удаагийн чуулганы Нэгдүгээр хороогоор хоёр жил тутам батлуулдаг “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлуулах гэж буй талаар танилцуулав.
Түүнчлэн, тэрбээр Монгол Улс 2026 оны эхээр Женев дэх Зэвсэг хураах бага хурлыг даргалсан болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлын үйл ажиллагааны талаар тус тус онцлон тэмдэглэв.

#ГХЯ, #НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган,