Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Ерөнхий захирал Др. Чю Дониуд итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарын мэндчилгээг уламжилж, НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.  

Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт бөгөөд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлж, 2026 оны 8 дугаар сарын 10–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-д оролцох урилгыг гардуулж, мэдээлэл солилцов.

Ерөнхий захирал Др. Чю Дониу Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг өндрөөр үнэлж, цаашид тус байгууллагын зүгээс үргэлжлүүлэн бүх талын дэмжлэгийг үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хэрэгжүүлж буй үндэсний төсөл хөтөлбөрийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ илэрхийлэв.

ХХААБ нь дэлхий дахинд өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага юм. Монгол Улсад хэрэгжүүлж буй 2023–2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөр нь малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Монгол Улс 1973 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын 17 дугаар Бага хурлын шийдвэрээр тус байгууллагын гишүүнээр элссэн ба тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байна.

#ГХЯ, #Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган,