Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг даргалж буй Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Абдулмохсен Аль Фадлитай утсаар ярилаа.

Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажил болон конвенцын хүрээнд хэлэлцэж буй асуудлаар санал солилцов.  

Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улс нь UNCCD COP16-ын үйл ажиллагаанд тууштай манлайлал үзүүлж, конвенцын хэлэлцээний үйл явцыг ахиулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн COP16-оос COP17-д шилжих залгамж чанарыг хангах, бага хурлын хүрээний яриа хэлэлцээг амжилттай урагшлуулахын ач холбогдлыг онцлон, ирэх бага хурлыг бодит үр дүнтэй, конвенцын Талуудад үр өгөөжтэйгээр зохион байгуулахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ гэж ГХЯ-аас мэдээлэв. 

#Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #ГХЯ, #COP17,