УИХ-ын гишүүн Ж.Золжаргал иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн амьдралд оролцох эрхийн талаар хамтарсан мэдэгдэл гаргаснаа мэдээлжээ.

Тус мэдэгдэлд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн нэгдэх шаардлага тавьсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзсэн байна.

Мөн улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс илүүтэй дэмжигчдийн тогтолцоог хөгжүүлж, олон ургалч үзэл, бодлогын нам төлөвших боломжийг бүрдүүлэх шаардлагатайг онцолжээ.
Хамтарсан мэдэгдэлд уг зохицуулалтыг нээлттэй хэлэлцэж, өөрчлөх шаардлагатай гэж дурдсан байна.

#live, #УИХ-ын гишүүн Ж.Золжаргал,