Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд амбулаторийн хамтарсан үзлэг, нарийн мэргэжлийн мэс засал эмчилгээ болон эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах, эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Хамтарсан амбулаторийн үзлэгт 0-18 насны нийт 10 хүүхэд хамрагдаж, тавхайн анатоми, үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэлэн, согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, өвчтөн тус бүрийн эмчилгээний төлөвлөгөөг тодорхойлжээ.
Мөн арга хэмжээний хүрээнд хүнд хэлбэрийн согогтой дөрвөн хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна. Тухайлбал, төрөлхийн хоёр талын доод мөчдийн эпифизиодисплази, хоёр талын hallux valgus, хүнд хэлбэрийн хавтгай тавхай, зүүн шилбэний төрөлхийн хуурамч үе зэрэг эмгэгүүдэд мэс заслын эмчилгээ хийжээ.

Түүнчлэн хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх болон дараах үеийн менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, эмнэлзүйн тохиолдлын хэлэлцүүлэг зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүд туршлага солилцон, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын эмчилгээний арга туршлагыг нэвтрүүлэх, мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээний уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

#ГССҮТ,