Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын сансрын цэргийн командлагчийн орлогч, хурандаа генерал Юрий Греховыг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Энэ нь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн ажиллагаа, бэлэн байдалтай холбоотой асуудлууд ил болсон үетэй давхцаж байна.
Цэргийн шүүхийн цахим хэргийн бүртгэлд дурдсанаар, 64 настай Греховыг шүүхийн өмнөх хорих ангид саатуулжээ. Харин түүнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.
“Коммерсантъ”, RBC зэрэг Оросын хэвлэлүүд түүнийг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд RBC-ийн мэдээлснээр, Грехов өөрт нь тулгаж буй буруутгалыг няцаажээ.
Грехов өмнө нь ОХУ-ын Агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчний командлагчаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд нисэх онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон бусад зэвсгийн хангалт, ажиллагааны бэлэн байдлыг хариуцаж байжээ.
Украины дайн үргэлжилж, фронтын шугамд дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа энэ үед хоёр тал цэрэг, эрчим хүч болон стратегийн ач холбогдол бүхий объектуудад алсын тусгалт агаарын цохилт өгөх нь эрчимжиж буй.
Украин энэ онд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд удаа дараа цохилт өгч, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь бууруулсан. Мөн мягмар гарагт Украины тал Оросын цэргийн томоохон агаарын баазад цохилт өгч, Украин руу пуужин болон бөмбөгөөр довтлоход ашигладаг таван нисэх онгоцыг гэмтээсэн гэж мэдэгджээ.
ОХУ Украинтай дайн эхлүүлснээс хойш батлан хамгаалах салбарын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэд хэдэн хэргийг шалгаж, зарим нь олон жилийн хорих ял сонссон юм. Греховыг баривчилсан хэрэг нь Оросын цэргийн удирдлагын хүрээнд өрнөж буй авлигын мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#ОХУ, #сансрын цэргийн командлагч,