Улаанбаатар хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.1 хувь, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар тус тус өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2025 оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувь, 600 грамм атар талхны үнэ 9.6 хувиар өсжээ.

Харин хонины ястай махны үнэ 50.5 хувь, үхрийн цул махны үнэ 45.4 хувиар нэмэгдсэн байна. Мөн сүүний үнэ 6.9 хувь, өндөгний үнэ 2.1 хувиар өсжээ.

Түүнчлэн төмсний үнэ 6.9 хувиар буурсан бол луувангийн үнэ 24.1 хувиар өсөж, сонгинын үнэ 0.2 хувиар буурсан байна.

Шатахууны үнийн хувьд АИ-92 автобензин литр тутамд 3,442 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32.9 хувиар өссөн бол дизель түлш 5,700 төгрөг болж, 81.5 хувиар нэмэгджээ.

Харин сүүлийн долоо хоногт АИ-92 автобензиний үнэ 0.1 хувиар буурсан бол дизель түлшний үнэ өөрчлөлтгүй байв.

#онцолсон, #үнийн өсөлт, #ҮСХ,