Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварын цар тахлын улмаас 2020 онд зогсоод байсан Хятад-Монгол-Орос чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн аяллаа сэргээж, эхний галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотоос хөдөлсөн байна.

Бээжин хотоос хөдөлсөн галт тэрэг арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 14:35 цагт Улаанбаатар хотод ирж, цааш ОХУ-ын Эрхүү хотыг чиглэн аяллаа үргэлжлүүлжээ. Харин Эрхүү хотоос эхний галт тэрэг арваннэгдүгээр сарын 28-нд хөдлөх юм.

Тус галт тэрэг Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин нийт 2,666 км зам туулах бөгөөд долоо хоногт чиглэл тус бүрдээ нэг удаа үйлчилнэ.

Тодруулбал, Бээжин хотоос лхагва гараг бүрийн 07:27 цагт хөдөлж, пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирэн, баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ. Харин Эрхүү хотоос бямба гараг бүрийн 06:58 цагт хөдөлж, ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт ирэх бөгөөд даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрэх хуваарьтай байна.

#галт тэрэг, #олон улсын зорчигч тээврийн галт тэрэг, #вагон,