ГССҮТ


155
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо.
158
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 19-ний хооронд нийт 5314 хүн тусламж үйлчилгээ авчээ.
170
2025 онд нийт 183,210 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн ослын шалтгаант гэмтэл бэртэл 21,799 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 0–18 насны хүүхэд 7,879 байна. Нас баралтын тохиолдол 8 байна.
180
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 8 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
347
Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-өөс мэдээлэл өглөө.
271
Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
172
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат нар энэ сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо.
199
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн өдгөө 9 дэх жилдээ ажиллаж байна.
240
ГССҮТ: Цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтертэй холбоотой осол гэмтлийн тоо сүүлийн гурван жилд 3 дахин нэмэгджээ.
2022 онд - 50, 
2023 онд - 305, 
2024 онд - 532, 
2025 онд 2820 хүн гэмтэж бэртсэн байна.
331
Монголд эмчлэгдэх боломжгүй  өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж үндэсний багийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад сургаж чадавхижуулсан билээ.
264
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.
294
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасгаас “Дэлхийн хөдөлмөр засалчдын өдөр”-ийг тохиолдуулан гэмтлийн дараах хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг таниулах өдөрлөг хийлээ.
327
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон БНСУ-ын Түлэгдэлтийн холбооны ерөнхийлөгч, “Халлим” их сургуулийн “Ханганг Соншим” эмнэлгийн захирал, “Халлим” түлэгдэлтийн сангийн тэргүүн Жун Ху нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
372
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Монголын тусгай олимпийн хорооны захирал Б.Алтанцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
552
Сүүлийн жилүүдэд  бороо их орсон үед  үерийн усаар дамжиж суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ.
386
Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн ажилтан, албан хаагчдын 6–18 насны хүүхдүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, иж бүрэн шинжилгээ оношилгоонд хамруулсан байна.
506
Улсын хэмжээнд 2022-2024 оны хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
417
Бүгд Найрамдах Турк улсын “Медикана” эмнэлгийн төлөөлөл, их эмч Tuna PEHLIVANOGLU болон Б.Бота нар ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, өвдөг, түнхний үений гэмтэл согогийн үзлэг оношилгоо хийлээ.
551
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MRI шинжилгээний аппаратыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасагт суурилуулж, тус хэсгийн бүх өрөөг шинэчлэн засварлаж тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
492
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.
Цааш үзэх