COVID-19

“TRNSMT” хөгжмийн наадамд оролцсон 500 гаруй хүнээс халдвар илэрчээ

Шотландад өнгөрсөн сарын эхээр зохион байгуулагдсан “TRNSMT” хөгжмийн наадамд оролцсон 500 гаруй хүнээс коронавирусний халдвар илэрчээ.

Тодруулбал, есдүгээр сарын 10-12-ны хооронд Глазго хотод гурван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд 50000 орчим хүн оролцсон байна. Түүнчлэн оролцогчдыг нэвтрүүлэхээс өмнө коронавирусний шинжилгээний бичгийг шалгаж оруулжээ.

Шотландын Нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр, “TRNSMT” хөгжмийн наадамд оролцсон 551 хүнээс коронавирусний халдвар илэрсний зэрэгцээ 1645 орчим хүн эдгээр хүмүүстэй ойрын хавьтал болсныг тогтоожээ.  

“Оролцогчдын зарим нь “TRNSMT” хөгжмийн наадмын үеэр халдвар авсан байж болзошгүй” гэж тус газрын мэргэжилтэн, профессор Линда Баулд онцолжээ.

Их Британийн үндэсний мэдээллийн “PA” агентлагийн хүсэлтийн дагуу халдварын нөхцөл байдалтай холбоотой уг тоон мэдээллийг олон нийтэд мэдээлсэн байна.  

“TRNSMT” хөгжмийн наадам нь Шотландад “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш зохиогдсон анхны олон нийтийн арга хэмжээний нэг юм. Түүнчлэн зарим хүмүүс халдвар авсан байх хугацаандаа “TRNSMT” наадамд оролцсон байж магадгүй гэж Шотландын Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet