Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Парагвайн Төв банк тус улсын томоохон санхүүгийн байгууллагуудын нэг болох "Ueno" банкыг хяналтдаа авч, татан буулгах зохицуулалтын ажиллагаа эхлүүлжээ. Тус банкны төлбөрийн чадварын үзүүлэлт хуульд заасан доод хэмжээнээс буурсан нь тогтоогдсон байна. 

Үүний улмаас гурван сая орчим харилцагч банкны аппликейшн, карт, АТМ болон бусад үйлчилгээг ашиглах боломжгүй болсон аж.

Харилцагчдын хадгаламжийг баталгааны сангаас нөхөн төлөх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд банкны удирдлагатай холбоотой найман хүнийг баривчлах шийдвэр гаргасан байна. Мөн уг асуудалтай холбоотойгоор Парагвайн Төв банкны ерөнхийлөгч огцорч, Ерөнхийлөгч Сантьяго Пенья огцрох хүсэлт гаргасан талаар мэдээлжээ.

Харилцагчдын хадгаламжийг нэг хүн тутамд 228.3 сая гуарани буюу 38 мянган ам.доллар хүртэл хэмжээгээр баталгаажуулсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн 97 орчим хувь нь бүрэн хамгаалалтад хамрагдах тооцоо гарчээ.

Эх сурвалж: Reuters