Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Өмнөд Солонгосын BTS хамтлагийн Тайвань болон Индонезод хийх хоёр тоглолтыг дэлхийн 80 гаруй улс, бүс нутгийн 6100 орчим кино театрын дэлгэцээр шууд дамжуулахаар болжээ. Энэ тухай хамтлагийн харьяалагддаг “Big Hit Music” агентлаг мэдээлэв.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-нд Тайванийн Гаошюн хотод болох тоглолтыг 3300 орчим, арванхоёрдугаар сарын 29-нд Индонезын Жакарта хотод хийх тоглолтыг 2800 орчим кино театраар үзүүлэхээр төлөвлөжээ.
Цагийн бүсийн ялгаанаас шалтгаалан зарим улс оронд тоглолтын бичлэгийг нэгээс хоёр хоногийн дараа гаргах аж.
Долоон гишүүнтэй BTS хамтлагийн Азийн аялан тоглолт арваннэгдүгээр сарын 19-нд Гаошюн хотоос эхэлж, Бангкок, Куала-Лумпур, Сингапур зэрэг таван хотод нийт 15 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Харин Латин Америкт хийсэн 14 тоглолтыг нь 853 мянга орчим үзэгч үзжээ.
Эх сурвалж: Reuters

Дархан:
Эрдэнэт-Овоо:
USD | 3590