Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалай баавгайд зориулсан намрын нэмэлт тэжээл байрлуулах биотехникийн ажлыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн ажлын хүрээнд байгаль хамгаалагчид таван өдрийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 тэжээлийн саванд 3.6 тонн нэмэлт тэжээл байршуулсан байна.
Мазаалайд зориулсан нэмэлт тэжээл нь багсармал болон шахмал гэсэн хоёр төрөлтэй бөгөөд үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн багтдаг. Тэжээлийн найрлагыг мазаалайн шим тэжээлийн хэрэгцээнд нийцүүлэн, уургийн агууламжийг 20 орчим хувь байхаар тооцон бэлтгэдэг байна.
Биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаль хамгаалагчдын хоёр автомашины шатахууны зардалд “Мазаа кофе”-ийн хамт олон дэмжлэг үзүүлж, байгаль хамгааллын үйлсэд хамтран ажиллажээ.
Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа ховор, нэн ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах энэхүү ажил нь мазаалай баавгайн хамгаалалд чухал ач холбогдолтой юм гэж БОУАӨЯ мэдээлэв.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3591