Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.27)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхэллээ.

2026-11-27 22.19.38

Өнгөрөгч 2025 оны долдугаар сард Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн уг төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай тавилаа. Тэрбээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлын ноцтой сорилттой тулгарч байгааг дурдаж, хуулийн хэрэгжилт 50 хувьд хүрэхгүй буюу хангалтгүй түвшинд байгааг онцолсон юм.

2026-11-27 22.20.09

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2024 оны мэдээллээр Монгол Улс элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Үндэсний статистик мэдээллээр 2023 онд нийт халдварт өвчний 18.8 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлсэн нь хүнсний хяналтын тогтолцоо сул байгааг харуулж буй үзүүлэлт болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай тэмдэглэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, хариуцлагыг сайжруулах, баталгаат байдлыг бэхжүүлэх асуудлыг тусгасан гэсэн юм.

2026-11-27 22.19.46

Хуулийн төсөлд хүнсний сүлжээний бүх шатанд зохистой дадлыг мөрдүүлэх, нийтийн хоол үйлдвэрлэлд илчлэг, агууламжийн мэдээллийг ил тод болгох, лабораторийн үйл ажиллагаа, санхүүжилтийг тогтворжуулах, пестицид, антибиотикийн үлдэгдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдаалсан этгээдэд хариуцлага хүлээлгэх, хуурамч хүнсний бүтээгдэхүүн болон төөрөгдүүлсэн зар сурталчилгаанд хяналт тавих зэрэг зохицуулалт тусгасан байна.

2026-11-27 22.20.12

Хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Ж.Батжаргал, Б.Бейсен нар хүнсний импортын хяналт, лабораторийн чадавх, пестицид, антибиотикийн үлдэгдэл, мах боловсруулах тогтолцоо зэрэг олон асуудлыг хөнджээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

2026-11-27 22.20.14

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен импортын хүнсний бүтээгдэхүүн, түргэн хоолны сүлжээний бүтээгдэхүүн, хуурай сүүнд тавих хяналт, түүний үр нөлөө, хавдрын өвчлөлийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хуулийн хэрэгжүүлэхэд шаардагдах өртөг, зардал, эрүүл ба эрүүл бус хүнсний ангиллыг хэн, ямар шалгуураар тогтоох, бүтээгдэхүүний татварын зохицуулалтыг яаж хэрэгжүүлэх, хүнсний сүлжээнд илэрсэн зөрчилд хэн хариуцлага хүлээх, цахим мөрдөн мөшгөх тогтолцооны зардлыг хэн даах тухай тодруулж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авав.

2026-11-27 22.27.17

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Одоо мөрдөгдөж байгаа хууль ердөө гурван дадлыг зохицуулдаг бол шинэ төсөл есөн төрлийн зохистой дадлыг бүх үе шатанд хэрэгжүүлэхээр тусгасан гээд, махны экспорт, антибиотикийн үлдэгдэл, хоол үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт зэрэгт тавих хяналтын тогтолцоог сайжруулнэ гэдгийг онцоллоо. Засгийн газрын саналын дагуу бие даасан агентлаг байгуулах зохицуулалтыг хуулийн төслөөс хассан байна.

2026-11-27 22.19.12

Хүнсний аюулгүй байдлын шинжээч, доктор Д.Энхмаагийн мэдээлснээр рестораны цэсэнд илчлэг, найрлагын мэдээлэл тусгахад тооцооны аргаар гаргах боломжтой тул нэмэлт зардал шаардахгүй, мөн хүнсний мөрдөн мөшгөх тогтолцоог Хүнсний тухай хуульд тусгасан бүртгэлийн системтэй уялдуулж хэрэгжүүлэх юм. Эрүүл болон эрүүл бус хүнсний ангилал Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаа болон олон улсын шинжлэх ухааны шалгуурт тулгуурладаг гэдгийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Хор судлалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан хэлсэн юм. Түүний мэдээлснээр, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори 12 төрлийн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) 20 орчим төрлийг, Экохими лаборатори 150 гаруй төрлийн пестицидийг шинжилж байна.

2026-11-27 22.19.23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын салбарын хяналтын хэлтсийн дарга О.Отгонбаяр Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа, Хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 10 мянга орчим өндөр эрсдэлтэй объектод эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байгаа талаар мэдээлж, 2026 оны эхний хагаст 2800 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн гэсэн юм.

2026-11-27 22.20.17

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хүнсний хяналтын босоо тогтолцоо бий болгох санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хүнсний хяналтын байгууллагын эрхлэх хүрээнд тамхины бүтээгдэхүүний хяналтыг хамруулах боломжийг судлахыг санал болгов. Тэрбээр, мэргэжлийн хяналтын байгууллага байх үед буух эзэнтэй, буцах хаягтай байсан бол одоо салбар хоорондын уялдаа холбоо алдагдсан гэдгийг тамхины хяналтын асуудлаар жишээлэн ярьж, хүнсний аюулгүй байдлыг хангах шинэ тогтолцоог ямар бүтэц, байгууллагаар хэрэгжүүлэх талаар тодруулан асуув. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчил илэрсэн үед бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах эрх, хариуцлага ямар байгууллагад ногдохыг тодруулж, шошгон дээрх шим тэжээлийн мэдээллийг баталгаажуулах, шошгоны хүртээмж, стандартыг мөрдүүлэх тухай асуудлыг хөндөн ярилаа.

2026-11-27 22.20.20

Хүнсний аюулгүй байдлыг эрүүл мэндийн бодлоготой уялдуулах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам онцолж, ДЭМБ-аас өгсөн үйлдвэрлэлийн гаралтай транс тосыг хориглох зөвлөмжийг хуулийн төсөлд хэрхэн тусгаж буй талаар асууж хариулт авсан юм. Мөн сав баглаа боодлоос ялгарах химийн бодис, хүнсний бус зориулалтын хуванцар савны эрсдэлийг хөндлөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү хүнсний аюулгүй байдлыг зөвхөн хяналтын асуудал биш, харин газар тариалан, мал аж ахуй, тэжээл, органик үйлдвэрлэлтэй уялдуулж харах нь зүйтэй гээд, хөрс, бордоо, тэжээл, малын эрүүл мэндийг шийдэж байж бид хүнсний аюулгүй байдлыг хангаж чадна гэв. Сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, амин дэмийн зах зээлд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг тэрбээр мөн анхаарууллаа.

2026-11-27 22.33.17

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай болон ажлын хэсгийн гишүүд дээрх асуултуудад өгсөн хариултдаа шинээр өндөр зардалтай байгууллага хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор бий болохгүй, одоо ажиллаж байгаа ХХААХҮЯ, ЭМЯ, нийслэлийн болон гаалийн хяналтын нэгжүүдийг босоо удирдлагад оруулж, үйл ажиллагааг уялдуулна гэдгийг тайлбарласан юм. Зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийг буцаан татахтай холбоотой асуудалд үйлдвэрлэгч, импортлогч нар үндсэн хариуцлага хүлээх хуультайг болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх, хүнсний нэмэлт бодисыг зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн нэмэлт хэрэглэсэн бол хариуцлага тооцох зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаж буйг танилцуулав.

Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ашиглахыг Засгийн газрын шийдвэрээр 2015 оноос хориглосон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай өгүүлж, мал эмнэлгийн зохистой дадал, мал, амьтныг эрүүл өсгөх, тэжээх харилцааг хуулийн төсөлд тусгасан талаар мэдээллээ. Хүнсний нэмэлт бодис болон транс тосыг бүрэн шинжилж чадах лабораторийн чадавх манай улсад одоогоор хараахан бүрэн хангагдаагүй гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байв.

2026-11-27 22.20.23

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үг хэлж, хуулийн үр нөлөөг явуулсан хяналт шалгалтын тоогоор бус, нийгмийн болон иргэдийн эрүүл мэндийн бодит үр дүнгээр хэмжих шаардлагатайг онцоллоо. Монгол Улсын нийт нас баралтын 81 хувь нь халдварт бус өвчинтэй холбоотойг тэрбээр ДЭМБ-ын мэдээллээс эш татан дурдаад, хүнсний бодлого нь өвчлөл, нас баралтыг бууруулах урт хугацааны зорилготой байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа үг хэлж, хүнсний аюулгүй байдал (food security) болон хүнсний баталгаат байдал (food safety) гэсэн ойлголтууд Монголын хууль тогтоомжид холилдож хэрэглэгдэж байгааг анхааруулсан юм. Хуулийн нэр томьёог жигдлэх шаардлага байгааг тэрбээр хэллээ.

2026-11-27 22.20.27

Үүний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ хэлэлцүүлгээс гурван хоногийн завсарлага авлаа. Тус бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авах үеэрээ дэлхий даяар Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян өрнөж буйг танилцуулж, манай улсад жил бүр хүчирхийллийн улмаас 17 мянга орчим хүн эрүүл мэндийн үйлчилгээ авч, 200 гаруй хүн амь насаа алдаж байгааг дурдлаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 53 эмэгтэй амь насаа алдсан тухай харамсалтай мэдээг тэрбээр дуулгаад, хүчирхийллийг үл тэвчихийг нийт иргэдэд уриаллаа.

2026-11-27 22.19.52

Ингээд Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар дараа нь санал хураалт явуулав. Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 51.2-60.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Харин Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцов.

2026-11-27 22.20.40

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл хүсэлт гаргаж, хуулийн төслийн хэлэлцүүлгээс гурван хоногийн завсарлага авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилов

2026-11-27 22.20.35

Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг чөлөөлж Улсын Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Сайд Б.Энхбаяр өөртэй нь холбоотойгоор яригдаж байгаа асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөөс сэргээлгэх хүсэлт гарган үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан гэдгийг Ерөнхий сайд дурдаж, хууль хяналтын байгууллагад хараат бусаар үнэн мөнийг тогтоолгох хүсэлтийг нь харгалзан түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэв. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, төрийн ажлын туршлагыг нь харгалзан, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чадавхыг нь үнэлэн томилж байна гээд түүний товч намтрын уншиж сонсголоо.

2026-11-27 22.20.59

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, М.Мандхай, М.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, Г.Очирбат, С.Замира нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүд орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга нарын томилгоо болон тогтвортой ажиллахад анхаарал хандуулахыг хүсэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тоог цомхон, чадварлаг болгох, удирдах албан тушаалыг тоог цөөлөхийг зөвлөж байв. Мөн хууль хэрэгжилт, хариуцлагын талаар зарчимч байр суурьтай ажиллах, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах, төрийн бүтцийг оновчтой болгох, парламентад хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэдээллийг шуурхай, үнэн зөв гаргаж өгөхөд анхаарах, мөн Үндсэн хуулиа дээдэлж, түүнд гар дүрэхгүй байхад онцгой анхаарал хандуулахыг захилаа. Түүнчлэн төрийн нууцыг чандалж, түүнийг бусдад дамжуулсан, алдсан этгээдэд хариуцлага тооцож ажиллах, төр, захиргааны байгууллагуудын уялдаа холбоо хангаж, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх талаар дорвитой арга хэмжээ авахыг сануулав.

2026-11-27 22.21.292026-11-27 22.21.25

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ бодлого, хэрэгжилт, хариуцлага, үр дүн гэсэн дөрвөн тулгуур зарчмыг хангаж ажиллахаа илэрхийлж, хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байлаа. Тэрбээр, яамдын бүтцийн өөрчлөлтийг үр дүн, бүтээмжийн шалгуураар үнэлж шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж, төрийн нууцтай холбоотой мэдээллийг сэтгүүлчид дамжуулан үйлдэл хийгээгүй гэдгээ хэлэв.

2026-11-27 22.21.16

Мөн Ерөнхий сайд Н.Учрал орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн тогтвортой байдал чухлаар тавигдах болсныг онцолж, Үндсэн хуульд халдах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ард түмний эрхийг шилжүүлэх асуудал яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

2026-11-27 22.22.14

Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тангараг өргөж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг ажилдаа орлоо.

2026-11-27 22.21.372026-11-27 22.21.452026-11-27 22.22.042026-11-27 22.22.11

Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн тавьсан Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаатай холбоотой асуулгын хариуг дараа нь хэлэлцлээ. Асуулгын хариуг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах танилцуулав.

2026-11-27 22.22.17

Байнгын хорооны хуралдаанаар хариуг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, спорт, хөгжлийн хэрэгцээнд илүү хүртээмжтэй ашиглах талаар хөндөж ярьсан байна. Уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 65.4 хувь нь дэмжжээ.

2026-11-27 22.18.36

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараа нь Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг танилцуулав.

2026-11-27 22.48.49

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа асуулт асуу, үг хэлэв. Тэрбээр Хүүхдийн төлөө сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлэхгүй байгааг шүүмжилж, сангийн үйл ажиллагааг олон нийтэд хангалттай сурталчилдаггүй, олон улсын тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүд шагнал авах боломжоо мэддэггүй зэргийг анхааруулав. Тэрбээр Дэлхийн болон тивийн аваргын алт медаль, гранпри шагнал хүртсэн хүүхэд 5.0 сая, мөнгөн медаль, тэргүүн байр эзэлсэн хүүхэд 4.0 сая, хүрэл медаль хүртсэн хүүхэд 3.0 сая төгрөгийн урамшуулал хүртэх эрхтэйг санууллаа. Мөн тэрбээр сангийн гол эх үүсвэр болсон автомашины “азын дугаар”-ын орлогыг тус санд төвлөрүүлэх заалтыг 2025 онд хүчингүй болгосныг шүүмжилж, энэ бол хүүхдийн сангийн орлогын үндсэн эх үүсвэрийг тасалсан шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Түүний мэдээлснээр 2021 оноос хойш нийт 16 924 тусгай дугаарыг 40 удаагийн дуудлага худалдаагаар борлуулж 29 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлж байжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаарх асуулгын хариуг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулав.

2026-11-27 22.18.53

Тус Байнгын хорооны хуралдаанаар асуулгын хариуг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, П.Сайнзориг, С.Эрдэнэболд нар цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх явцын ахиц, хүний эрхийн зөрчлөөс үүдсэн хохирлыг нөхөн төлүүлэх тогтолцооны үр дүн, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх бодлого, санхүүжилт, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа удааширч буй шалтгаан, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөх байгууллага, хохирол нөхөн барагдуулах эрх зүйн орчныг сайжруулах, хорих байгууллагын хяналтын системийн шинэчлэл, мансууруулах бодисын хамааралтай болон эрүүл мэндийн тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эрхийг хамгаалах нөхцөл, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, энэ талаарх Улсын Их Хурлын 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах, түүний хэрэгжилтийг Улсын Их Хурлаар тогтмол хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргадаг байх зэрэг асуудлыг хөндсөн байна. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжжээ.

2026-11-27 22.18.57

Улсын Их Хурлын 15 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар буюу Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав. Өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авах, хүний эрх зөрчих эрсдэлийг бууруулах зорилгоор бүх байцаалтын өрөөг иж бүрэн камержуулж байгаа гэдгийг тэрбээр хэлж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын намрын чуулганаар, Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн шинэчлэлийг хаврын чуулганаар батлуулахаар ажиллаж байгааг мэдээлэв.

2026-11-27 22.21.05

Байнгын хорооны санал дүгнэлт болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хүний эрхийн нөхцөл байдал санаа зовоосон хэвээр байгааг онцолж, 2025 онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчтай холбоотой 2106 өргөдөл гомдол бүртгэгдэж, 2294 алба хаагч шалгагдсан гэсэн мэдээ, баримтыг дурдлаа. Мөн прокурорын байгууллагын шалгалтаар 16 668 зөрчил илэрч, 274 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсныг танилцуулж, Улсын Их Хурлын гаргасан шийдвэр хэрэгжихгүй, бодит өөрчлөлт авчрахгүй байгааг анхааруулав.

2026-11-27 22.19.00

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал эмэгтэй хоригдлуудын хөдөлмөрийн үнэлэмж маш бага байгааг ярьж, гэрийн бүрээс оёод сард ердөө 60 мянган төгрөгийн цалин авч байгааг шүүмжлэв. Мөн тэрбээр нярай хүүхэдтэй хоригдол эхчүүдийн нөхцөл, эм тарианы хүрэлцээ, ариун цэврийн хэрэгслийн төсөв зардал хангалтгүй байдгийг дурдаж, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асууж тодруулсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудын мэдээлснээр 2025 онд хоригдлуудын хөдөлмөрөөр 3.0 тэрбум төгрөгийн ажил хийж, ойролцоогоор 1.0 тэрбум төгрөгийг ар гэрт нь болон хувийн дансанд нь шилжүүлсэн байна.

2026-11-27 22.19.03

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар дахин хөндөж, сүүлийн 10 жилд 0-18 насны хүүхдийн осол гэмтлийн 607 мянган тохиолдол бүртгэгдэж, 3280 хүүхэд нас барсан гэсэн тоон мэдээллийг танилцуулав. Тэрбээр, хүчирхийлэл, хүүхдийн осол эндэгдэл, архины хордлого нь зөвхөн статистик биш хүний амь нас, хүний эрхийн асуудал болсныг анхааруулж, төр болон орон нутгийн удирдлагууд бодит арга хэмжээ авахыг шаардсан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Тэмүүлэн энэ чиглэлээр хүний эрхэд суурилсан бодлого хэрэгжүүлж, осол гэмтэл, хүчирхийллийн шалтгааныг судлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээ илэрхийлэв.

2026-11-27 22.19.09

Хэлэлцүүлгийн төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлэв. 1992 оны Үндсэн хуулиар тогтсон эрх чөлөө, хүний эрхийн үнэт зүйлс алдагдах эрсдэлтэй байгааг тэрбээр анхааруулж, төрийн эрх мэдлийг ашиглан иргэдийг хэлмэгдүүлэх, үзэл бодлоор нь хавчих явдал байсаар байгааг шүүмжиллээ. Мөн хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах хуулийн шинэчлэл, төлөвлөгөөг яаралтай боловсруулж хэрэгжүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй бол УИХ-аас хариуцлага тооцох асуудал хөндөнө гэдгээ мэдэгдэв.

2026-11-27 22.20.55

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай”, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг уншиж сонсголоо. Мөн Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны эцсийн төсвийн тухай, Нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг ёсчиллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,