Тилеуханы Аубакир нь Улсын х Хурлын гишүүнээр 2020, 2024 онд хоёр дахь удаагаа сонгогдож, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байна. Ингээд Та бүхэнд өөрийн хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлыг зургаан бүлэгт хувааж танилцуулъя.
НЭГ.ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв (2024.01.12)
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын хамт Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Улсын Их Хурлаас 2007 онд “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” баталсан бөгөөд уг бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө (2008-2015 он)-г Засгийн газрын 2008 оны 111 дүгээр тогтоолоор батлан 96,97 хувийн үзүүлэлттэй хэрэгжүүлжээ.
Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин, зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай.

Иймд анхдагч хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох; иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэх; цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах; цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болох; цусны донорын нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал нэмэгдэж, цусны донорын тоо нэмэгдэх; мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс дүгнэж байна.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэхийг илүүтэй зорьж, анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд 9 хуулийн төслийг боловсруулж, дараах хоёр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлууллаа. Үүнд:
1.Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжиж, ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах зорилгоор Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тэтгэвэр авагчид ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлж ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тухайлбал:

• Анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлөх;
• Ажил олгогчийн шимтгэл төлөх цалингийн дээд хязгаарыг тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах;
• Шинээр бизнес эрхлэгчдийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх зарим төрлийн нийгмийн даатгалын шимтгэлээс шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлөх;
• 15-24 насны оюутан, суралцагчид болон тэднийг ажиллуулж байгаа ажил олгогчийг ҮОМШӨ-ний даатгалаас бусад төрлийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх. Суралцагч өөрөө хүсвэл чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх;
• Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлүүлэх;
• Даатгуулагч сайн дурын үндсэн дээр тэтгэврийн хуримтлал үүсгэх;
• 55/60 насанд хүрсэн тэтгэвэр авагчид шимтгэл төлсөн хугацаа, авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамаарсан суурь тэтгэвэр олгох зэрэг зохицуулалтыг тусгасан.
2.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81”, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хууль батлагдав

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц нь хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажил хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоо, засаглалыг бэхжүүлэхэд чиглэгддэг.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хөдөлмөрийн хяналтын конвенцод нэгдэн орсноор:
· Хөдөлмөрийн хяналтын тогтолцоог олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бэхжүүлэх, Хөдөлмөрийн хяналтын байцаагчдын чадавхыг сайжруулах, хараат бус, эрсдэлд суурилсан проактив шинэлэг хяналт шалгалтын арга хэлбэрийг нэвтрүүлэх;
· Хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрлэлийн шинж чанар болон ажлын байрны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулах;
· Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох;
· Торгууль, шийтгэл хүлээлгэхээс илүүтэй ажил олгогч, ажилтанд хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, зөвлөн туслах замаар хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД:

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай /анхдагч/ хуулийн төсөл;
Засгийн газраас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөрт туссан тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Иргэд сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, нэмэлт эх үүсвэрээс тэтгэвэр авах сонирхол нэмэгдэж байгаа боловч энэхүү харилцааг зохицуулсан бие даасан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна.
Түүнчлэн, хүн амын насжилт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөр эрхлэх хугацаа уртсаж байгаатай холбогдуулан иргэдийг цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамруулж, зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хувийн нэмэлт тэтгэврийг нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа авах, мөн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэврээ тогтоолгон авах эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Ажил олгогчийн тухайд ажилтныхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ур чадвартай ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болно.
Түүнчлэн, даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгө урт хугацаанд өссөнөөр дотоодын хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл;
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулж, дагалдах хуулийн төслийн хамт 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.
Монгол Улсын хүн амын өсөлтийн хурд саарч, гэр бүл цуцлалт нэмэгдэж байгаа тул хүн ам, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогц бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Хүн амын өсөлт 2021 онд 1.6 хувь байсан бол 2024 онд 1.1 хувь болж буурсан бөгөөд үүнд төрөлтийн түвшин огцом буурсан (2020 онд 77.7 мянга, 2024 онд 59.6 мянга) нь голлон нөлөөлжээ. Үүний зэрэгцээ гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд 3.3 мянгаас 4.5 мянга болж өссөн үзүүлэлттэй байна. Иймд хүн амын өсөлтийн сааралтыг залуу гэр бүлийн эдийн засаг, орон сууц, хөдөлмөр эрхлэлт болон хүүхэд өсгөх таатай орчинтой уялдуулан цогцоор нь авч үзэх шаардлагатай байна.
Иймд Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, дагалдах хуулийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус төсөлд зарчмын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
- Залуу болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд ипотекийн зээлийн урьдчилгааны 60 хүртэлх хувийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд тэргүүн ээлжинд хамруулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад нь бодлогоор дэмжих;
- “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэж, угийн бичиг хөтлөлтийг сурталчлах замаар гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх; Нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, мөнгөн дэмжлэгийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, улмаар уг хэмжээг Засгийн газар тогтоож байх;
- Аймаг, дүүргийн хэмжээнд гэр бүлийг дэмжих үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Гэр бүлийн цогц үйлчилгээний төв”-ийг орон нутгийн соёл, спорт, хүүхэд, залуучууд, ахмад болон иргэдийн хөгжлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг төвүүдэд түшиглэн зохион байгуулж, ажиллуулах;
- Гэр бүл болон хүн амын өсөлтийг дэмжих урт, дунд хугацааны бодлого, стратеги, төлөвлөхдөө гэр бүлийн суурь судалгааг таван жил тутамд зохион байгуулж, судалгаанд үндэслэн тодорхойлно.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах бусад 22 хуулийн төслийн хамт Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдтай дахин хамтран баталсан.
Хуулийн төсөлд зорилтот өрх, иргэнийг чадавхжуулах, хөгжүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх, хүн капиталд хөрөнгө оруулах, үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлогыг тусгасан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд :
· халамжид хамрагдах өрх, иргэдийн амьжиргааг их өгөгдөлд суурилан зөв тодорхойлох;
· хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон улсын жишигт нийцсэн ICF ангиллаар тодорхойлох, тэдний хэрэгцээнд нийцсэн оновчтой, олон талт үйлчилгээг хүргэх тогтолцооны шинэчлэл хийх;
· бэлэн мөнгөний үйлчилгээнээс гадна мэргэжлийн ТББ, хувийн хэвшилтэй гэрээлэн кейс менежмэнтэд суурилсан үйлчилгээ үзүүлэх;
· олон жижиг үйлчилгээг нэгтгэх, давхардлыг багасгах;
· нийгмийн халамж нэн шаардлагатай хэсэгт илүү халамж, үйлчилгээ үзүүлэх;
· зорилтот өрх, иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөх, сургах, хөдөлмөрт бэлтгэх, бие даан амьдруулахад чиглэсэн цогц үйлчилгээг хэрэгжүүлэх;
· уур амьсгалын өөрчлөлт, зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд бэлэн байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх;
· салбар хоорондын уялдааг сайжруулж, нийгмийн ажилтан цаастай биш, халамж нэн шаардлагатай зорилтот өрх, иргэнтэй ажиллах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа зардлыг бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Уг хуулийн төсөлд ажил, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, хяналт, цахимжилт, салбар дундын уялдаа, мэргэжлийн холбоо, оролцогч талуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар урьдчилан сэргийлэлтэд суурилсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бий болж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын зохицуулалтыг урьдчилан сэргийлэлттэй уялдуулснаар ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ авах боломж бүрдэж, ажил хөдөлмөр эрхлэгч хүн амын дундаж наслалт, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран баталсан.
Хуулийн төсөлд ажилгүй хүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд тусгайлсан болон цогц дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгийн иргэнийг тодорхойлж, тэднийг хувь хүнд чиглэсэн кейс менежментэд суурилсан үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах, их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төлөвлөлтийг үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийн аргачлалд тулгуурлан хийх зэрэг бодлогын шинэчлэлийг хийхээр тусгасан.Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, 2026 оны 4 дүгээр улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл;
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулан төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдтай хамтран батлахаар ажиллаж байна.
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг анхдагч хуулийн төсөл хэлбэрээр боловсруулж, хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 35 хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон холбогдох танилцуулга, тооцоо судалгааг боловсруулаад байна.
Хуулийн төсөлд төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгаатай холбоотой 35 хуульд ялгаатай, харилцан адилгүй тусгагдсан заалтуудыг нэг мөр цэгцлэх, давхардлыг арилгах, шалгуур үзүүлэлт, хамрах хүрээг нэг жишигт нийцүүлэх байдлаар боловсруулан Улсын Их Хурлын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгаатай холбогдсон салбарын хуулиудаар ялгаатай, харилцан адилгүй тусгагдсан заалтуудыг нэг мөр цэгцэлж, төрөөс бодлогын нэгдсэн зохицуулалтаар хангах боломж бүрдэхээс гадна төсвийн төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг сайжруулах онцгой ач холбогдолтой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хуулийн үзэл баримтлалыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүйн, дотоод хэргийн сайдтай хамтран баталсан. Хуулийн төслийг дагалдах холбогдох тооцоо, судалгааг боловсруулах ажил үргэлжилж, яамдаас санал авах бэлтгэл ажил хангаж байна.
Хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийг дэмжих сан байгуулагдаж, хүний нөөц бэлтгэх тогтолцоо, орон байрны дэмжлэг сайжрах зэрэг олон эрх зүйн зохицуулалттай болох юм.
Монгол дохионы хэлний тухай хуулийн төсөл.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан.
Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн боловсруулахын зэрэгцээ гадаад орны сайн туршлага, хөгжлийн чиг хандлагыг судалж, хүний эрхийг хангах, хамгаалах үндсэн зарчмыг удирдлага болгож, Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу анхдагч хуулийн төслийн хэлбэрээр боловсруулна.
Энэхүү хуулийн зорилго нь монгол дохионы хэлийг эзэмшүүлэх, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх болон монгол дохионы хэлний мэргэжилтний эрх зүйн байдал, дохионы хэлний зөвлөл, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд, хувь хүний эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино. Хуулийн төсөл 7 бүлэгтэй байхаар боловсруулагдаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулсан.
Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг батлуулахаар ХЗДХЯ-нд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/1896 дугаар албан бичгээр хүргүүлсэн. ХЗДХЯ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/3673 дугаар албан бичгээр Боловсролын сайдтай хамтран батлах нь зүйтэй гэсэн санал ирсэн болно.
Иймд Боловсролын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдтай хамтран батлахаар Үзэл баримтлалын төслийг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/5782 дугаар албан бичгээр Боловсролын яаманд хүргүүлээд байна.
Хууль батлагдсанаар гарах үр дүн: Монгол дохионы тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар дараах үндсэн үр дүн, эерэг өөрчлөлтүүд бий болно. Үүнд:
· Монгол дохионы хэлний эрх зүйн орчин бүрэн тодорхой болж, албан хэрэглээ өргөжнө.
· Сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд эх хэлээрээ тэгш, бие даан оролцох нөхцөл бүрдэнэ.
· Боловсрол, эрүүл мэнд, шүүх, төрийн үйлчилгээний хүртээмж мэдэгдэхүйц сайжирна.
· Мэргэшсэн дохионы хэлмэрчийн хүний нөөц нэмэгдэж, үйлчилгээний чанар дээшилнэ.
· Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага тодорхой болж, хүртээмжийн стандарт тогтоно.
· Хүний эрх, тэгш боломж, нийгмийн оролцооны баталгааг хангах эрх зүйн суурь бэхжинэ.
БАЙНГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төсвийн байнгын хорооны үйл ажиллагаа

Улсын Их Хурлын 2026 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж, санал дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, шаардлагатай тогтоолын төсөл боловсруулах чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан.
Тус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 17 удаа хуралдаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан 7 хуралдаан хийжээ. УИХ-ын даргын болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 5 ажлын хэсэг нийт 14 удаа хуралдсан байна. Нийт 67 асуудлын хүрээнд 11 хуулийн төсөл, УИХ-ын 8 тогтоолын төсөл, Байнгын хорооны 7 тогтоолын төслийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл болон аудитын дүгнэлттэй холбоотой 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хороо 30 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хуралдааны дундаж ирц 66.7 хувь байв.
Ээлжит чуулганы хугацаанд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг батлуулжээ. Мөн Татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулсан.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах болон түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанаар батлуулсан.
Хяналт шалгалт, ерөнхий хяналтын сонсгол
Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээр 2026 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалсан.
Сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж, Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нарын гишүүд ажилласан байна. Холбогдох баримт, мэдээлэл авч, нотолгоонд суурилсан дүн шинжилгээ хийх үүрэгтэй 10 мэргэжлийн шинжээч ажиллуулсан.
Хоёр өдрийн сонсголд төрийн байгууллагын 122, иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын 60 төлөөлөл буюу нийт 182 хүн биечлэн оролцож санал, тайлбар, мэдээлэл өгсөн. Сонсголыг нээлттэй явуулж, дохионы хэлмэрчтэйгээр шууд дамжуулсан бөгөөд тайлан, тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулах ажлыг хийжээ.
Өргөдлийн байнгын хорооны хүүхэд хамгааллын асуудлын талаарх хэлэлцүүлэг
2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон. Мэдээллийг Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар танилцуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр салбарын яамдын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг эргэн харах, дээрэлхэлттэй холбоотой тоон мэдээллийг бодитой болгох, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хамгааллын механизмыг олон нийтэд шуурхай, ил тод мэдээлэх шаардлагыг хөнджээ.

АЖЛЫН ХЭСЭГ
2026 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд
2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжсэн.
2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Харин хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж, Б.Бадамсүрэн, Г.Ганбаатар, Ж.Баясгалан, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар мэдээлсэн.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг
2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, төрөлжүүлэн зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг судалж, дүн шинжилгээ хийхээр ажилласан. Ажлын хэсгийг Гэр бүлийн газрын дарга Ц.Мөнхзул ахалж байв.

Дохионы хэлний тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол дохионы хэлийг эзэмшүүлэх, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, мөн дохионы хэлний мэргэжилтний эрх зүйн байдал, дохионы хэлний зөвлөл болон төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүргийг зохицуулах Дохионы хэлний тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт болсон.
Уулзалтаар сонсголын болон сонсгол-хараа хавсарсан бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, мэдээлэл, технологи, хэлмэрчийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг нэгтгэн хэлэлцэж, бодлого боловсруулагчид болон иргэдийн санал бодлыг сонсон хуулийн төсөлд тусгах зорилготой байв. Уулзалтад Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Тэгш тусгал ТББ-ын төлөөлөл болон ажлын хэсгийн гишүүд оролцсон.

2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид, яамд зэрэг байгууллагаас 100 гаруй санал ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг саналуудыг боловсруулж, хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болсон. Улсын хэлэлцээрийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулжээ. Хэлэлцээр байгуулах ажлыг удирдан зохион байгуулахыг сайд Т.Аубакирт зөвшөөрсөн байна.
2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдээлэлд саналын тоог нарийвчлан дурдсан: үйлдвэрчний эвлэлээс 52, ажил олгогчдоос 30, яамдаас 27, нийт 109 санал ирүүлж, нэг бүрчлэн хэлэлцэн төсөлд тусгасан.
Хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэнэ. Талууд хэлэлцээр байгуулах бүрэлдэхүүн, тов болон онцлох асуудлуудаа эцэслэн хэлэлцэж, ойрын хугацаанд улсын хэлэлцээрийг албан ёсоор байгуулахаар тогтсон.

Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг
Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ.Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж, Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нарын гишүүд бүрэлдэхүүнд ажилласан.Ажлын хэсэг төрийн байгууллагуудаас холбогдох баримт, мэдээлэл авч, нотолгоонд суурилсан дүн шинжилгээ, дүгнэлт гаргах үүрэгтэй 10 мэргэжлийн шинжээч ажиллуулсан.Үүний хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, хоёр өдөрт нийт 182 оролцогчийн санал, тайлбар, мэдээллийг сонссон.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллав
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яам, Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” үндэсний компани, Астана олон улсын санхүүгийн төв, Казахстан дахь Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Тус улсын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн яам, хороо, үндэсний компани нь гадаадын хөрөнгө оруулалт татах сурталчлах, дэмжих, хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс Хөрөнгө оруулалтын хороо нь гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлэх хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахладаг гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлд судалгаа, мэдээллээр хангах, ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын гишүүд болон Ерөнхий прокурорын түвшинд асуудлыг авч хэлэлцэж, гомдлыг шийдвэрлэж, гүйцэтгэлийг хангадаг байдал нь хөрөнгө оруулагчдад гаргадаг баталгаа болдог байна. Манай услын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг бүх түвшинд ойлгож, анхаардаг хандлагаас гадна хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх ижил төрлийн зөвлөл, хороог байгуулах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна.Харин Астана санхүүгийн төв нь Английн “common law” үйлчилдэг тусгай бүс бөгөөд олон төрлийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын арбитрийн шүүхийн үйл ажиллагааг шууд явуулж байна.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Таехюн Ли-тэй уулзав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай олон жилийн туршид нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Салбарын эрх зүйн орчныг сайжруулах, салбарын бодлогын хэрэгжилт, зохицуулалтыг эрчимжүүлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамж, Гэр бүлийг дэмжих, Хувийн нэмэлт тэтгэвэр, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслүүдийг тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэх өнөөгийн шаардлага болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч тэтгэврийн сангийн зардлын өсөлтөд хариу арга хэмжээний хүрээнд тэтгэврийн сангийн хувилбарт бодлого, дунд болон хэтийн тооцооллыг хамтран хийж байна. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сараас хойш Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексий Случинский цахимаар болон биечлэн Монгол Улсад ажиллаж, шинэчлэлийн хувилбаруудын тооцоо судалгаа хийж, зөвлөмж өгч ажиллаж байна. Үүний үр дүнд Монгол Улсад суурь тэтгэврийн, шимтгэлд суурилсан тэтгэврийн, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо гэсэн 3 давхаргат тогтолцоонд шилжихээр зорьж байна.Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Таехюн Ли-тэй харилцан мэдээллээ солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах тухайд тодорхой зүйлүүд дээр санал бодлоо хуваалцаж, цаашдын алхмаа ярилцлаа.
Улс хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцов
Уг асуудлаар БНКУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу, Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов нар болон холбогдох төлөөний
хүмүүстэй УИХ-ын гишүүн, Монгол-Казахстаны Парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Зулпхар нарын хамт уулзлаа.

Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай Засгийн газар нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Засгийн газар, БНКУ-ын Засгийн газар 2018 оноос хамтран ажиллаж, 17 удаагийн хэлэлцээ хийж, Хэлэлцээрийн төслийг боловсруулж, БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үеэр Хэлэлцээрт Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан билээ. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм.
Энэхүү хэлэлцээр нь УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны 05-р сарын 23-ны өдөр орсон боловч дэмжигдээгүй. Гэвч хоёр орны иргэдийн тэтгэврийн жилийг тооцох энэ асуудал нь тухайн иргэдийн өмнө тулгарсан нэн чухал асуудал тул энэхүү Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-аар соёрхон батлуулахаар ажиллаж байна.
БНХАУ-ын сайн туршлагыг судалж хамтран ажиллана
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд БНХАУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлүүд, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сангийн хөгжил, хүн амын насжилтад суурилсан бодлогын өөрчлөлт, тэдгээрийн сайн туршлагаас судлах мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
Хоёр улсын хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартчилал, хяналт шалгалтын тогтолцоо зэрэгт туршлага судалж, мэргэжилтэн солилцооны чиглэлд хамтран ажилласан сайн туршлага бий.Цаашид хөдөлмөрийн салбарт ХАБЭА-н цахим систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, дэвшилтэт технологийн сайн туршлагаас салбартаа нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хамтын ажиллагааны саналуудыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ.

3900 гаруй иргэн Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж байна
Япон Улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито нарын төлөөлөгчидтэй /2025.07.29/ уулзлаа.
Накашибэцү хотын удирдлагууд манай улсын иргэдийг хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, асаргааны чиглэлээр ажиллаж, суралцахыг урьж байна. Манай улсын залуус Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж, дэвшилтэт технологиос суралцаж ирснээр олон давуу талууд бий болно гэж харж байна. Япон бол үйлчилгээ, үйлдвэрлэл, технологи гэх мэт олон салбараараа дэлхийд тэргүүлдэг өндөр хөгжилтэй улс юм.Накашибэцү хотын үндсэн аж ахуй нь мал аж ахуй, сүү цагаан идээ боловсруулалт бөгөөд үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа технологийн дэвшилт, сүүний чанар, тоо хэмжээгээрээ Япон улсдаа тэргүүлдэг байна.
Манай улс Япон Улстай ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 онд, Ур чадвартай ажиллах хүчний зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг 2019 онд тус тус байгуулж, ур чадварын дадлагажигч, ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах, улмаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.

Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шаннон Ковлин болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа. /2025.08.08/
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк (АХБ) сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж, хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Азийн хөгжлийн банк болон ГБХНХЯ хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хэд хэдэн төсөл, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцож дүгнэн ярилцлаа.Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” болон “Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь” төслүүдийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хүртээмжтэй үйлчилгээнд анхаарч ажиллаж, үр дүнгээ өгч байгааг тодотгов.Мөн АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөр тодорхой амжилт гаргаж, бодит үр дүн үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид дараах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Үүнд:
• Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр залуучуудад богино хугацааны сургалт, дадлага олгох;
• Хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, бага орлоготой иргэдэд зориулсан гарааны бизнесийн дэмжлэг, сургалтыг өргөжүүлэх;
• Хөдөө орон нутгийн залуусыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
• Эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оролцуулах боломжийг сайжруулах зэрэг саналыг дэвшүүлэв.
АХБ-ны суурин төлөөлөгч Шаннон Ковлин үр дүнтэй төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Узбекистан Улсын Шадар сайд, Гэр бүл, эмэгтэйчүүдийн улсын хорооны дарга Зулайхо Бахриддинова Махкамоваг хүлээн авч уулзав
Уулзалтаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлын талаар хоёр улсын туршлагыг хуваалцав.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан Жендэрийн тэгш бус байдлын индексээр Монгол Улс 143 орноос 85-д жагссан. Харин эмэгтэйчүүдийн боловсролын болон эрүүл мэндийн амжилтаар дэлхийн 20 орны хамтаар нэгдүгээр байрт орсон бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны үзүүлэлтээр 43-т, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үзүүлэлтээр 133-т эрэмбэлэгдэж байна.2020-2024 онд УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 13 буюу 17.4 хувийг эзэлж байсан бол 2024 оны УИХ-ын сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөж, Улсын Их Хуралд 32 эмэгтэй гишүүн төлөөлөл болон ажиллаж байна.
Манай улсад 2024 оноос Гэр бүлийн яам байгуулагдаж эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудлыг цогцоор авч үзэн, хууль эрх зүйн орчин илүү сайжирч байгаа юм. Цаашид ч сайжруулах шаардлагатай хууль журам, түүний биелэлтийн асуудлууд байгаа.Узбекистан Улсын хувьд эмэгтэйчүүдийг дэмжих, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Узбекистан Улсын шадар сайд, Гэр бүл, эмэгтэйчүүдийн улсын хорооны дарга Зулайхо Бахриддиновна Махкамова цохон тэмдэглэлээ.
Узбекистан Улсын Гэр бүл, эмэгтэйчүүдийн улсын хороог байгуулж, хороогоор дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээлд олгож мөн үнэ төлбөргүй сургалтад хамруулах ажлыг хийдэг байна.Үүний үр дүнд томоохон бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд бий болж, нийгэм дэх жендерийн тэгш байдалд эерэг өөрчлөлт гарах болжээ.
Хоёр улс харилцан бие биеэсээ туршлага хуваалцах, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломж байгааг уулзалтад онцоллоо.
УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлээр санал солилцлоо
“Монгол–Казахстаны ажил хэргийн зөвлөл хуралдав

Хуралдааны үеэр хоёр улсын бизнесийн төлөөлөл хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн тус улсын “Самрук Казына” баялгийн сан болон “Казатомпром” компанийн төлөөлтэй тус тус уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцав.
Салбарын бодлого, үйл ажиллагаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдов /2025.06.18/

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, албан ёсоор тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон.Энэхүү хариуцлагатай албыг хүлээн авч буй энэ мөчид Монголын ард түмний сайн сайхны төлөө тууштай, бодлогын залгамж чанарыг ханган, хариуцлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, гэр бүлийн хөгжил болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхийг зорин ажиллах болно.
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг багасгах талаар санал солилцов
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг бууруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай уулзаж санал солилцлоо.Тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг ахмадуудын шаардлагад нийцүүлэхийн тулд Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар иргэдийн тавьж буй шаардлагад шийдэл гаргах боломжтой хэмээн ярилцав.Энэ хүрээнд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр боллоо. Монголбанктай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж энэхүү асуудлыг ахмадуудын шаардлагын дагууд шийдэхийг зорьж байна.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Гүнж төв, Хөөрхөн зүрх ТББ, Монголын Залуучуудын эвсэл, Монголын эмнести интернешнл зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзав.
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, эмэгтэйчүүд, хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
- Холбогдох хуулийн заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна.
- Салбарын яамны хувьд “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий кампанит ажилд манлайлан оролцож, Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтарч ажиллахаар боллоо.
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах Санамж бичигт гарын үсэг зурав

Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.Энэхүү санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах талаар тусгав.Хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өв соёлоо дээдлэн сайхан наадахыг уриалж байна.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бүх хороо, сумдад ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд болон хүүхдийн эрхийн улсын байцаагч нар улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана.
Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчлэв
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 4 тогтоолын төсөл, 2 танилцуулгыг хэлэлцэв.
Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоолоо. Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4,500,000 болгон нэмж, шинэчлэн тогтоожээ.Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоног 110,000 төгрөгөөр тогтоолоо.

Ажлын байранд гэмтэл ослоос сэргийлэх талаар зөвлөлдөв

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу болон тус холбооны салбар салбарын төлөөлөгч нартай уулзлаа.
Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал нь анхаарах асуудлыг нэг болсон. Гэмтэл осол гарсны дараа бус харин урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ. Үүний тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ХАБЭА, ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлыг улсын төсвийн 0.5 хувийг тусгаж, хэрэгжүүлэхийг ажил олгогчдын зүгээс онцолж байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нухацтай хэлэлцэж, нийгмийн олон төлөөллийн саналыг тусгах хэрэгтэй байгааг хэллээ.Энэ уулзалтын үеэр сайжруулах шаардлагатай Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар 11, Хөдөлмөрийн харилцааны асуудлаар 7, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр 3 асуудлыг ажил олгогч эздийн холбооны зүгээс уламжилсан юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв.Уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөгчид, агентлаг болон харьяа төвүүдийн удирдлагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй бодит асуудал, түүнийг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, сайжруулах талаар нээлттэй ярилцлаа.
Иргэд дараах саналуудыг хөндсөн. Үүнд:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
-Ур чадвар олгох сургалтуудыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зуучлалын хүртээмжийг сайжруулах;
-Нийгмийн халамжийн үйлчилгээг ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх боломжуудыг дэмжих;
-Спорт, соёлын үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг татан оролцуулах
-Биеийн тамир, спортын хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох, тусгай хэрэгцээт сургалт, дасгалжуулагчийн дэмжлэг үзүүлэх;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан хөгжих орчныг бүрдүүлэх
-Хандлагын өөрчлөлт, хүртээмжтэй орчин, мэдээллийн хүртээмж, хөгжлийн дэмжих үйлчилгээг сайжруулах.
Энэхүү уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, бодлогын шийдвэрт тусгах нэг алхам болж, оролцогчдын зүгээс нээлттэй яриа өрнүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болов.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллав

Засгийн газрын бодлого ямар түвшинд хэрэгжиж, хяналт хэрхэн тавигдаж байгаа талаар хэрэгжүүлэгч агентлаг хийсэн ажлын тайлан, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөт ажлуудаа тайлагналаа.ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Манай улс хүний хөгжлийн суурь асуудал болох хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогыг хамгааллын бодлоготойгоо ижил түвшинд авч үзэх шаардлагатай байгаа. Хөгжил, соён гэгээрэл дэмжигдсэн цагт залуусын төлөвшил, залуу гэр бүлүүдийн хандлага, дагаад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд буурах болно” гэдгийг онцлон хэлэв.Хүүхэд, гэр бүлийн салбарын орон тоог цомхотгохгүй байх, автомашины асуудлыг шийдвэрлэх, засвар тоног төхөөрөмжийн зардал, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар салбарын албан хаагчид бүгд дуу нэгтэй ярьж байв.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХГБХХЕГ-ын харьяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 тоот утсанд дуудлага тасардаггүй, ачаалалтай ажилладаг.Гэтэл орон тооны цомхотголыг энэ салбарт хийхээр болсон нь ажлын бүтээмж буурах, одоо байгаа орон тоогоороо ачаалалтай ажилладаг хүмүүсийн хувьд хүнд нөхцөл үүсгээд байгаа гэдгийг хэлж байлаа.
Нийгмийн даатгалын системийн шинэчлэлийг бүрэн нэвтрүүлнэ
Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллав. Уулзалтаар НДЕГ-ын дарга Б.Батжаргал Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 40 гаруй хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлын тайлан, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөт ажлуудаа тайлагналаа.
2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан иргэд 471895 удаагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг авсан байна.Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 онд нийгмийн даатгалын системийн шинэчлэлийг бүрэн нэвтрүүлж, тогтворжуулах зорилт тавин ажиллаж буй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллав

Уулзалтын эхэнд, ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар танилцуулга, мэдээлэл өгч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хяналттай уялдсан урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор салбарын хэмжээнд Тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод буйг уламжлав.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд авч үзэн, урьдчилан сэргийлэлтэд анхаарах нь чухал юм.
Харьяа агентлагуудын ажлын үр дүнд анхаарч байна
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтаар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлэн ажиллаж байгаа хууль тогтоомж, журам, хөтөлбөрүүдийнхээ мэдээллийг өгөхөөс гадна төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн төслөө танилцуулж, хийсэн ажлуудаа тайлагналаа.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнд нийт 8 цахим систем ашиглаж байгааг хэлээд иргэддээ чирэгдэлгүй шуурхай үйлчлэхийн тулд цахим системүүдээ улам боловсронгуй болгон ажиллаж байгаа гэдгээ онцолж байлаа.Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол 88% шийдвэрлэгдсэн, давхардсан тоогоор Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын 26597 иргэнд урилга, 16325 иргэнд зөвшөөрөл, 16321 иргэнд сунгалт, 7055 иргэнд хасалт хийсэн байна. Гэрээт ажилтан БНСУ-д 430 иргэн, Япон Улсад 80 иргэн илгээсэн гэв.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын ажлын үр дүнг сайжруулах, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээ илүү нарийвчилж үнэлэн танилцуулахыг үүрэг болголоо.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв”-ийг хэлэлцүүлэв

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу ирэх жилийн улсын төсвийн төслийг 08 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Энэ хугацаанд багтаан салбар бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр зарцуулж байгаа төсөв, санхүүжилтийн талаар хэлэлцэж буй хэлэлцүүлэг /2025.08.14/ боллоо.Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод 2009 онд нэгдэн орж, конвенцын суурь зарчим болсон хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын үзэл хандлагаар төрийн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг байх тогтолцоог бэхжүүлэн ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлийн асуудал нь зөвхөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны асуудал төдийгүй бүхий л салбарт хамааралтай асуудал юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар нэг саад бэрхшээлгүй амьдарч байгаа нийгэм бол бүх хүнд хүртээмжтэй, ээлтэй нийгэм байх болно гэсэн НҮБ-ын үзэл баримтлалыг Засгийн газрын бүхий л түвшний бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн халамж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны зардалд салбарын төсвөөс 862,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Энэ нь салбарын нийт төсвийн 15,6 хувь болж байна. Энэхүү 862,2 тэрбум төгрөгийн 69 хувь нь нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, 22,8 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, 5 орчим хувь нь ХБИ-д үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй 10 байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардал, 3,2 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн хөгжүүлэх үйлчилгээний зардал байна.
“Зохистой хөдөлмөрийг дэмжих, нийгмийн шударга ёсыг хангуулъя” хэлэлцүүлэгт оролцов
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын томоохон хуулиуд болох Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулж, эрх зүйн шинэчлэлийг хийгээд байна. Үүний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сүүлийн хоёр жил дараалан нэмэгдүүлсэн.Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны үр дүнгээс харахад 2024 онд аж ахуй нэгж байгууллагын 5.5 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтныг авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн ба хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх үр дүн тус судалгаагаар гарсан.Нэг талд ажиллах хүчний хомсдолд орж, эрэлт хэрэгцээ бий болж байгаа бол нөгөө талд ажил хайж байгаа, тогтвортой хөдөлмөр эрхэлдэггүй олон иргэд байна. Хөдөлмөрийн зах зээлд үүний уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй болсон.2025 онд Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран “Хөгжлийн гүүр” төсөл, “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь”, Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

БНСУ-д 17 улсын иргэд гэрээгээр ажиллаж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй /2025.08.28/ уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.Монгол Улс 2004-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу давхардсан тоогоор нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээсэн. Манай улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах салбаруудад голлон ажиллаж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нийт 17 улсад E-9 буюу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар гадаад ажилтан сонгон шалгаруулж авдаг.
Монгол Улсын иргэнийг 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, сар бүр товлогдсон хугацаанд Монгол ажилтнуудыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.Энэхүү санамж бичгийн хүрээнд 2024 онд манай улс 722 иргэнийг БНСУ руу илгээсэн байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гаднын улсын иргэд ажлын байр дээр үйлдвэрийн осолд орох, эрсдэх нөхцөл гардаг. Тиймээс Манай улсын Засгийн газрын зүгээс ажиллах орчныг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналтад анхаарч байна.Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч нартай нягт хамтран ажиллаж, ажилтан, ажил олгогч нарт зориулсан сургалт, мэдлэг олгох болон урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрийн харилцаанд нийтлэг гардаг цалин хөлсний маргаан, зөрчлийг багасгах, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр тал хүчин чармайлт чухал байгааг онцолсон юм.

Дэлхийн зөн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав
Дэлхийн зөн Олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, Хүүхэд хамгааллын компакт төслийн захирал Б.Цогбаяр, Ногоон бизнес, өрхийн амьжиргаа хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Дэлгэрмөрөн нарыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хууль журмыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээ хийх, хүний нөөцийг сургахад Дэлхийн зөн Монгол ОУБ дэмжлэг үзүүлж, хамтран ажилладагт талархал илэрхийллээ.
Цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, ядуурлыг бууруулах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн нийгмийн хамгааллын чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана.Манай орны зарим бүс нутгийн хувьд үер, зудын гамшиг сүүлийн жилүүдэд ойрхон давтамжтай тохиолдсон. Энэ жил зуншлага тааруу байгаа учраас өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, зудаас урьдчилан сэргийлэхэд мөн хамтран ажиллахаар тохиролцлоо.
Монголын ахмадын холбооны төлөөллийг хүлээн авч уулзав
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Монголын ахмадын холбооноос салбар яаманд ирүүлээд байгаа 7 заалт бүхий шаардлагын талаар, өндөр насны тэтгэврээ нэмүүлэхээр шаардаж байгаа ахмадуудын тухайд, яамны зүгээс шаардлагын хариуг хангаж ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Монголын ахмадын холбооны удирдлагууд “өндөр насны тэтгэврийг хуульдаа нийцүүлж, жилийн инфляцын түвшингээс багагүй хувиар нэмэх хэрэгтэй байна” гэдгийг дуу нэгтэй хэлж байлаа.Ахмадуудынхаа шаардлагыг ойлгож байна. Аль болох хуульд нийцүүлэн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмүүлэхийг анхаарч ажиллаж байна. Төсвийн төсөлд манай яамны зүгээс бол 10,3%-иар өндөр насны тэтгэврийг нэмүүлэх саналаа өгсөн. Гэвч нөгөө талд төсвийн боломжит хязгаар бид бүгдийг хязгаарлаж байна. Ямартаа ч ахмадуудынхаа нийгмийн нөхцлийг сайжруулахын тулд хичээж ажиллана.

Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны анхдугаар хуралдаан болов
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах “Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо”-г байгуулсан.
Тус хорооны анхдугаар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ “Хүчирхийлэл нь зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүлийн асуудал хариуцсан салбарын байгууллагууд, иргэний нийгмийнхний анхаарал хандуулах асуудал биш. Бүхий л салбар тэр дундаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн эсрэг өргөн хүрээтэй хамтран ажиллах хэрэгтэй ” гэдгийг онцоллоо.
Хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл танилцууллаа.
“Хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн үйлчилгээний бүтэц, нэгжийг 2017 онтой харьцуулахад 6.5 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоо 2023-2024 онд 7.3 хувиар буурсан. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн тоо 2023-2024 онд 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан” зэрэг мэдээллийг өгсөн юм.
Гэхдээ хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үзүүлж байгаа өнөөгийн хамгааллын үйлчилгээнд анхаарах зүйлс байгааг дурдаад өнгөрсөн жилээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн “шинэчилсэн найруулга” хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан сум хороодод ажиллах болсон нь хамгааллын үйлчилгээг илүү сайжруулсныг онцоллоо.Тус хуралдаанд Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг 6 сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөг болов
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтраад “Хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээ хангах” өдөрлөгийг зохион байгуулсан.
Өдөрлөг нь 2025.09.29-ний өдрийн 09:30-12:30 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд боллоо.
Өдөрлөгийн зорилго нь хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих мөн төрийн албан хаагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд оршино.
Тус өдөрлөгт 50-80 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 150-200 төрийн албан хаагч оролцохоор бүртгэл хийгдэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд эл өдөрлөгт хамтран оролцох юм.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогод тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэв
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс суртахуунтай, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх зорилго дэвшүүлж байна.

Оны эхний хагас жилд Хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөг төвлөрөөд байна
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрсөн. Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн. 2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн.
Иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175.4 мянган төгрөгийн хуримтлалтай боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм батлах тухай” тушаалыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран баталсан.
Энэ дагуу 2025 оны улсын төсөвт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийн үйл ажиллагаанд 6.8 тэрбум төгрөгийг тусгасан.Ингэснээр хөгжлийн бэрхшээлийн улмаас сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхэд улсын төсвийн зардлаар дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон.Одоогийн байдлаар Улаанбаатар, Баянхонгор аймагт нийт 200 гаруй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаад байна.
“Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” үндэсний чуулган болов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг энэхүү чуулганыг хамтран зохион байгууллаа.ДЭМБ-ын “Сэргээн засалт–2030” удирдамж, НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хангахад чуулган нь чухал алхам болж байгаа юм.Тус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
• Сэргээн засах тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэх
• Салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Хөгжлийн замын зураглал, бодлогын зөвлөмжийг хамтран боловсруулах
21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөл, мөн эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл заслын эмч, сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн биелэлт 85.4 хувьтай байна
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо. Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаарх мэдээлэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг хэлэлцсэн.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны Улсын хэлэлцээрийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.
Тус хэлэлцээрээр хамтарч шийдвэрлэхээр тохирсон цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гарч, хэлэлцээрийн хэрэгжилт 85.4 хувийн биелэлттэй байна гэж хамтарсан ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.Ирэх онд шинээр Улсын хэлэлцээр байгуулахдаа 2023-2025 оны хэлэлцээрийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээг үндэслэн талуудын саналыг тусган төслөө боловсруулах хэрэгтэйг хэллээ.Аль ч цаг үед ажил олгогч, ажилтан, төрийн байгууллагын 3 талт түншлэлийн хэлэлцээр хэн хэндээ ашигтайгаар үргэлжилж байх нь чухал юм.

Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна
Засгийн газрын өнөөдрийн /2025.10.15/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор ажиллаж амьдардаг гадаад улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулан ажилладаг.Энэ хүрээнд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бол 4 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэх, шинээр байгуулахаар ажиллаж байна.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд Хэлэлцээрийг Монгол Улсын Их хурал соёрхон баталснаар хэрэгжинэ.Ингэснээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм.
Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо чухал байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилготой “Монгол Абилимп–2025” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын улсын хоёрдугаар уралдаан Улаанбаатар хотноо эхэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийн хэрэгцээ, чадварт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэх замаар тэдний нийгмийн оролцоо, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг салбарын хэмжээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан.Энэхүү жилийн ажлын хүрээнд “Монгол абилимп-2025” улсын II уралдааныг зохион байгуулж байна.Монгол Улс 2022 онд үндэсний хэмжээнд анхдугаар уралдаанаа зохион байгуулж, ялагчдаа 2023 онд дэлхийн ур чадварын 10 дахь уралдаанд оролцуулж байсан бөгөөд багийн гишүүдээс 1 хүрэл медаль, 5 мэргэжлээр тусгай байр эзэлж, нийт оролцогч улсуудаас 9 дүгээр байранд орсон амжилт гаргасан.Энэ удаагийн уралдаанд бүх аймаг, дүүргээс 18-аас дээш насны 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 17 мэргэжлийн чиглэлээр оролцож байгаа бөгөөд уралдаанд тэргүүлсэн үндэсний ялагчийг 2027 онд Бүгд Найрамдах Финлянд Улсад зохион байгуулах мэргэжлийн ур чадварын 11 дэх уралдаанд бэлтгэн оролцуулах юм.Авьяас чадвар, ур ухаанаа сорих энэхүү уралдаан бол зөвхөн өрсөлдөөн бус бие биенээсээ суралцах, урам зориг авах, хамтдаа хөгжих сайхан боломж юм. Ялалт бол зорилгын нэг хэсэг, харин оролцох нь хамгийн том ялалт.Абилимп мэргэжлийн ур чадварын уралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүний чадвар, чадамж, ур чадварыг өндрөөр үнэлж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмших боломжийг нээж, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг Засгийн газраас танилцуулав
Энэ хүрээнд “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл” бодлогын чиглэлд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрхлэх асуудлын хүрээнд салбарын 3, төсвийн ерөнхийлөн захирагчийн 7, хөтөлбөрийн 12 үр дүнг 38 хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлттэйгээр тодорхойлж оруулав.
Үндэсний, салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүнг харилцан уялдаатай тодорхойлсноор салбар хооронд үйл ажиллагааны уялдааг сайжруулах, нөөцөө зөв хуваарилах, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг “том зургаар” харах боломжтой бүрдэж байна
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв батлагдлаа
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөвт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад нийт 4765.2 тэрбум төгрөг батлав.
Урсгал зардалд 4727.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 37.9 тэрбум төгрөг тус тус хуваарилсан байна. Ирэх 2026 онд
Ахмад настны тэтгэвэрийг 8.6 хувь,Хөгжлийн бэрхшээлтэй хүний халамжийн тэтгэвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 20.0 хувь буюу 80.0 мянган төгрөгөөрАсаргааны тэтгэмж болон бусад халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр боллоо.2024-2028 оны парламентын гишүүд 2025 оны намрын ээлжит чуулганаараа Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг хуулийн хугацаанд нь багтаан хэлэлцэн баталлаа.Баян-Өлгий аймагт 2026 онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 308.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
“Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө 2026-2030”-г баталлаа
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 230-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө (2026–2035)”-г Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоотой хамтран боловсруулсан. “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө 2026-2035”-ний төслийг Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар хуралдаанд танилцуулав. Уг хуралдаанаас Эдийн засаг, хөгжлийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт ”Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө (2026-2035)”-г хамтран баталж, салбар хоорондын уялдааг ханган, хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.Энэ хүрээнд “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө 2026-2030”-г Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны А/196 дугаар тушаалаар батлав.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, Монголын бүтээмжийн төв болон Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран салбарын мэргэжилтнүүдийг сургах, мэдлэг, ур чадвар (өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх, эдийн засгийн загварчлал зэрэг)-ын бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг 2030 онд дүгнэх бөгөөд хүрэх үр дүнг зорилт бүрээр, тусгайлсан шалгуур үзүүлэлтээр хэмжинэ.
Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлснээр “Алсын хараа-2050”-д туссан эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6.0 хувьд хадгалах зорилтыг дэмжихийн зэрэгцээ 2030 онд хөдөлмөрийн бүтээмжийг одоогийн түвшнээс 19–20 хувиар, ажиллах хүчний оролцооны түвшнийг 62.5–63.0 хувь, ажилгүйдлийн түвшнийг 5.5-6.0 хувьд хүргэж бууруулах зэрэг боломж бүрдэх юм.Үүний үр дүнд үндэсний бүтээмж өсөн нэмэгдэж, түүнийг дагаад улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжирч, иргэдийн амьдралын чанарт бодит ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар санал солилцов
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли-тэй өнөөдөр /2025.12.02/ уулзаж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоо, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Нэг ажлын байрандаа удаан ажиллахаас илүү зайнаас болон уян хатан хөдөлмөр эрхлэх боломжийг залуучууд илүүд үздэг болох хандлага нэмэгдэж байна.
Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар ажиглагдаж буй хандлага юм. Нөгөө талаар, зохистой ажлын байр эрэлхийлэх ажиллах хүчний хэрэгцээ, шинэ соёл ч хөгжиж байна.Ийм нөхцөлд манай улсын Хөдөлмөрийн тухай хууль, цалингийн тогтолцоо, ажил олгогч–ажилтны харилцааг шинэ нөхцөлд нийцүүлэн суурь түвшинд нь шинэчлэх шаардлага бодитоор тулгараад байна.Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлттэй уялдсан, залуучуудад ээлтэй, зохистой хөдөлмөрийн орчныг бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилтын нэг болж байна.
ОУХБ-тай ХАБЭА-н эрх зүйн шинэчлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, залуучуудад хөдөлмөр эрхлэх болон нийгмийн даатгалд хамрагдах ач холбогдлыг илүү ойлгомжтой хүргэх чиглэлээр хамтран ажиллаж, Солонгос, Германы жишгийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ БОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ТАНИЛЦУУЛАХААР ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ГАРГАЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо хүрэлцэхгүй, орон нутагт салбар нэгжгүйгээс иргэдэд хүрч үйлчлэхэд хүндрэл тулгардаг байсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 21 төрийн бус байгууллагын төлөөлөл тус агентлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг болгох санал, хүсэлт гаргасны дагуу Засгийн газар ийн шийдвэрлэжээ.
Шинэ зохион байгуулалтын хүрээнд аймаг, дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан 63 албан хаагчийг шинээр ажиллуулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын бүх чиглэлд сайжруулах боломж бүрдэнэ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын үйл ажиллагаа тогтвортой болж, эрт илрүүлэлт, оношилгоо, дэмжлэгийн тогтолцоо бэхжих нь гол ахиц байх юм.
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд-Хайр-Ирээдүй хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцлов.Хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллөөс хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ.Та бүхний дэвшүүлсэн зөв санал санаачилга, хүүхдийн төлөө бүтээх ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хэзээд дэмжиж, хамтран ажиллах болно.
BWI / БАРИЛГА, МОДНЫ АЖИЛЧДЫН ОЛОН УЛСЫН ХОЛБОО/-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛЬБЕРТ ЭМИЛО, BWI-ИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АПОЛИНАР ДОНГ, МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР, МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.БАТЦОГТ НАРЫГ ӨНӨӨДӨР /2025.12.12/ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Тус уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон улсын сайн туршлагын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг ярилцлаа.
Миний бие уулзалтын эхэнд манай улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн статистик, үйлдвэрлэлийн ослын түвшин, хууль эрх зүйн шинэчлэлийн явцын талаар мэдээлэл танилцууллаа.BWI-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Альберт Эмило Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын аюулгүй байдал, эрхийн хамгааллын чиглэлд олон улсын байгууллагын зүгээс хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
“Оны онцлох хүүхэд- 2025” ёслолын ажиллагаа боллоо
Оюун мэдлэг, авьяас чадвар, сурлага, спорт, урлаг, хүмүүнлэг сайн үйлсээрээ үндэсний болон олон улсын хэмжээнд онцгой амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг алдаршуулан таниулдаг “Оны онцлох хүүхэд – 2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд зохион байгуулагдлаа.Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатарын хамт оролцлоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран зохион байгуулдаг уг ёслолын арга хэмжээ энэ жил 33 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 онд оюун ухаан, сурлага, урлаг, спорт, техник сэтгэлгээ, байгаль хамгаалал, соёл, өв уламжлал, хүмүүнлэг сайн үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилт зэрэг 10 номинацид үндэсний хэмжээнд 1263 хүүхэд нэр дэвшжээ.Шалгаруулалтын дүнгээр 36 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан бол багийн төрөлд олон улсын амжилтаараа шалгарсан 3 баг “Оны онцлох баг”-аар тодорчээ. Тухайлбал, багийн төрөлд үндэсний хэмжээнд өрсөлдсөн 19 багаас Баян-Өлгий аймгийн “Хуралай” бүжгийн хамтлаг, Багахангай дүүргийн “Цэц баян” үндэсний шагай харвааны баг, Өвөрхангай аймгийн “Болор-4” хамтлаг олон улс, тив дэлхийн амжилтаараа “Оны онцлох баг”-аар шалгарсан байна.Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар шалгарсан хүүхдүүдэд баяр хүргэж, улс эх орны ирээдүйг тодорхойлох авьяаслаг хүүхдүүд ихийг мөрөөдөж, зорилгодоо тууштай хичээн зүтгэхийн зэрэгцээ эх орноо эрхэмлэн дээдэлж, түүх соёлоороо бахархсан, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвшихийг ерөөлөө.
Тэтгэврийн нөөцийн сангийн хадгаламжийн жилийн хүүг 15.11 хувиар өсгөхөөр болов
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, хурлыг миний бие удирдаж нийт найман асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Үүнээс зарим асуудлын шийдвэрлэсэн байдлыг товч хүргэвэл,
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээний загварыг баталлаа. Үүний үр дүнд 2024 онд тэтгэврийн нөөц санд төвлөрүүлсэн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж, жилийн 3 хувийн хүүтэй байсныг 15.11 хувийн өгөөжөөр өсгөх боломжтой боллоо.Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон 5.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 5.3 тэрбум төгрөгөөр барагдаж, үлдэгдэл нь 57.6 тэрбум төгрөг болж байна.Нийгмийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журмыг шинэчлэн баталлаа. Журам шинэчлэн батлагдсанаар сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, түрээслүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг илүү дэлгэрүүлж, уян хатан зохицуулалтууд мөрдөгдөж эхлэх юм.

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хооронд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.12.26/
Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулна.Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж, Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, талуудын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээр хэрэгжснээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.
“Мэргэжлээс шалтгаалан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн барилгыг ашиглалтад оруулав
Улсын төсвийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 8 давхар, 4800 м² талбай бүхий шинэ барилгыг бариулж, 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм. Мөн улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийг судлахад нэн шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт 99 төрлийн 298 ширхэг дүрс, оношилгоо, лаборатори, яаралтай тусламж болон сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багаж тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн, амбулаторийн үзлэгээр мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тасаг, МШӨ-ний оношилгоо, хяналтын тасаг, сэргээн засах тасаг, эмнэл зүйн клиник, хөдөлмөрийн эрүүл ахуйн хор судлалын зэрэг тасгуудаар үйлчилгээ үзүүлж байна. “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг”-ийн cэргээн засах тасгийг шинээр ашиглалтад оруулж жилд 5280 хүнд эмчилгээ хийх, 21,000 хүнийг хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулах, хүний цус, шээс зэрэг биологийн сорьцод хортой хүнд металл, хүний амьсгал, цусанд угаарын хийн хордлого тодорхойлох хор судлалын шинжилгээ хийх боломж нөхцөл бүрдсэн.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 22 автомашин хүлээлгэн өгөв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ID-66970 дугаартай Санхүүжилтийн гэрээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг 2020–2026 онд амжилттай хэрэгжүүлж байна.Тус төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагуудад зориулан нийт 22 үйлчилгээний тээврийн хэрэгслийг 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр худалдан авч, хүлээлгэн өглөө.Энэхүү төслөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэгдсэн И-Жоб платформыг тогтвортой систем болгон хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар эзэмшүүлэх, бичил бизнес, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгох, хадгалах, КОВИД-19 цар тахлын үед зохих шалгуур хангасан ажилчдад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон талт үр нөлөө бүхий арга хэмжээг хэрэгжүүлээд байна.Эдгээр тээврийн хэрэгсэл нь төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, орон нутгийн иргэдэд хүрч ажиллах, хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой, бодит хөрөнгө оруулалт болох юм.
“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн хүчин чадлыг өргөжүүлж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.Энэ хүрээнд Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, авто машиныг энэ оны Улсын төсөвт тусган, үе шаттай нийлүүлж байна. 2024-2026 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус Төвийн албан хэрэгцээний 2 автомашинд 151.0 сая төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой тоног төхөөрөмж 2,538.8 сая төгрөг, ажиллах орчныг сайжруулах зорилгоор барилгын засварт нийт 1,410.8 сая төгрөг нийт 4,9 тэрбум төгрөгийн төсөв өртгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлээд байна.
Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх, мэргэшил олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг тус төв 82 ажилтантайгаас 64 нь харааны бэрхшээлтэй юм. Тэд монгол гэр, эсгий, зөөлөн эдлэл, цэвэрлэгээний багаж, хөдөлмөр хамгааллын хувцас, ариун цэврийн цаас, цаасан болон даавуун уут зэрэг олон төрлөөр сургалт, үйлдвэрлэл эрхэлж байна.Манай Улсад харааны бэрхшээлтэй 12 мянган иргэн бий. Үйлдвэрлэлийн хүчин чадал тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, ажиллах, хөгжих орчныг сайжруулснаар хараагүй иргэд тогтвортой ажлын байртай болох, мэргэшил эзэмших боломжтой болох юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 онд хоёр удаа нэмлээ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлсэн.Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр тусгаж, 29.8 тэрбум төгрөг батлагдсан.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн хүрээнд 171.4 мянган иргэний тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дараах байдлаар нэмэгдүүлнэ:
ü хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох нийгмийн халамжийн тэтгэврийн сард олгох хэмжээг 600000 төгрөгөөр,
ü байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сард олгох хэмжээг 600000 төгрөгөөр,
ü асаргааны тэтгэмжийн сард олгох хэмжээг 370000 төгрөгөөр,
ü байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн сард олгох хэмжээг 524000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож байна.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 600.0 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж байгаа нь Хүн амын амьжиргааны доод түвшний бүсүүдийн дунджаас дээш хэмжээтэй болж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлснээр дараах ач холбогдолтой:
ü өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжих;
ü асран хамгаалагчдын санхүүгийн ачааллыг бууруулах;
ü нийгмийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэнд, сэргээн засах тусламж, үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэх;
ü нийгмийн оролцоо, бие даан амьдрах нөхцөлийг дэмжих;
ü өрхийн ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зэрэг болно.
2026 онд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хоёр үе шаттай нэмэгдүүлнэ
1.2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс: Эхний ээлжинд буюу эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Уг арга хэмжээний үр дүнд нийт 127.0 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлс нэмэгдсэн.
Тухайлбал, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 780.0 мянган төгрөгөөр, ЕБС-ийн багшийн үндсэн цалин 742.0 мянган төгрөгөөр, эмчийн цалин 455.0-491.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, шинжилэх ухааны салбарт хамаарах нягтлан бодогч, үйлчлэгч, жижүүр зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 15-50 хувиар нэмэгдсэн.
2.2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс: Цалин хөлс нь нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт хэмжил зүй, архив зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон бусад салбарын жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, нэг жишигт хүргэх үүднээс нийт төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
Баруун бүсийн тэргүүлэх чиглэлийг тогтоов
"Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил" сэдвээр нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж, Баруун бүсийн тэргүүлэх чиглэлийг "Эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ" байхаар тогтлоо.
Өнөөдөр Монгол Улсад зочилж буй жуулчдын 30 орчим мянга нь зөвхөн Баян-Өлгийг зорьдог. Энэ бол өндөр тоо. Олон жил тогтвортой хөгжиж тэргүүлэх чиглэл болсон энэ салбартаа аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдээ илүүтэй нэмэгдүүлэх нь чухал байна.

Өлгий- Сагсай- Улаанхус-Цэнгэл чиглэлийн автозамын шавыг тавив
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн “Нутгийн зам төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан. “Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд 330 сумыг үе шаттай хатуу хучилттай замаар холбох ажлыг хэрэгжүүлж байна.
Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн IV автозамын ажлын Улаанхус-Цэнгэл чиглэлийн 23,13 км авто замын шав тавих ёслол Цэнгэл суманд болов. /2024.03.24/
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Бейсен, аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулхпар болон сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар мэндчилгээ дэвшүүлж, “Энэхүү төслийг санаачилж, хийж хэрэгжүүлэхэд, УИХ-аар төсвийг нь батлуулахад аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачилгатай ажиллаж, идэвх оролцоотой байсан”-ыг онцлон сайшаав.
Ийнхүү алслагдсан бүс нутгийн нэгээр нэрлэгддэг Баян-Өлгий аймгийн 3 сумыг хатуу хучилттай замаар холбох боломжтой болж, Улаанхус-Цэнгэл чиглэлийн 23,13 км авто замын бүтээн байгуулалтын эхлэв.

Боловсролын салбарт хамтын манлайллыг чухалчилна
УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жангабыл нар Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж шинээр томилогдсон албан үүрэгт нь амжилт хүслээ.
Боловсролын салбарт болон Баян-Өлгий аймгийн боловсролын чанар, хүртээмжид тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд бүх талын хүчин чармайлт гаргахаа талууд илэрхийлэв.
Түүнчлэн дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болов. Үүнд:
• Өлгий сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн хүүхдүүд стандартын шаардлага хангасан, анги дүүргэлт нь хэвийн нөхцөлд суралцах боломжтой болно.
• Хос хэлний сургалтын бодлого, хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.
• Баян-Өлгий аймгийн боловсролын чанар, хүртээмжид тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг талуудын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлнэ.

Даянгийн боомт-Цэнгэл чиглэлийн автозамын ажлыг хөтөлбөрт тусгах санал гаргав
МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож /2024.08.14/, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дараах саналуудыг тусгахаар саналаа өгөв. Үүнд:
1.Бүс нутгийн эдийн засаг, худалдаа, үйлчилгээг эрчимжүүлж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Даянгийн боомт-Цэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах;
2.Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуультай холбоотой Улсын төсвийн ажлууд маш удааширалтай, 2024 оны Улсын төсвөөр төсөв нь шийдэгдсэн зарим зам, барилгын ажлууд намар болсон байхад эхлээгүй гэх мэт асуудлуудтай холбоотойгоор уг хуулийг эргэж харах, улирлын шинж чанартай ажлуудыг илүү хялбар, түргэн шуурхай сонгон шалгаруулдаг болгон шинэчлэх.

Малчдад зориулсан нэн хөнгөлөлттэй зээл олгоно
Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын амьдрах орчин, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулах зорилгоор дараах үйл ажиллагаанд нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнд,
- Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх болон хөргөх тоног төхөөрөмж, хөргүүр зоорь барих
- Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих;
- Зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж шинээр барих, засварлах;
- Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах;
- Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
- Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах;
- Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах;
- Цас борооны ус тогтоож хөв, цөөрөм байгуулах;
- Тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заасан сайн чанарын үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах;
- Малчны ахуй амьдрал болон мал аж ахуйд шаардлагатай эд эдлэл, тоног хэрэгсэл бэлтгэх;
- Түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан байр барих.
- Шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих, засварлах, шинэчлэх;
- Гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах;

АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАР НЭМСНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТАЛААР АЖЛЫН ХЭСГИЙГ АХЛАВ /2025.04.09/
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн хоёр өргөдлийг хэлэлцэж Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар Ажлын хэсэг байгуулав.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай,
Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг заалт тус бүрээр хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХАРВААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
“Өлгийн Мэргэчүүд” багийн харваачдыг УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Зулпхар мөн Нутгийн зөвлөлийн дарга А.Айдос, удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганзориг нарын хамт Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ӨЛГИЙ-САГСАЙ-УЛААНХУС-ЦЭНГЭЛ СУМ ЧИГЛЭЛИЙН 66 КМ АВТОЗАМЫН НЭЭЛТ БОЛОВ
Энэхүү хатуу хучилттай зам бүрэн ашиглалтад орсноор:
-Даянгийн боомтын үйл ажиллагаа жигдэрснээр Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх, экспорт, импортын олон улсын тээвэр ложистикийн нэг гарц болно.
-Алтай Таван Богд, Хотон нуур, Хурган нуур чиглэлийн байгалийн цогцолборт газар руу жуулчид аялагчдын аятай тухтай аялах дэд бүтэц болж бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.
-Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын нийт 27000 орчим иргэдийн нийгмийн дэд бүтэц сайжирч, ажил орлогод нь шууд эерэг нөлөө үзүүлнэ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМАНД 44 ТОННЫН ДААЦТАЙ 217 У/М ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хар үзүүрт байрлах Ховд голын 217 урт метрийн төмөр бетон гүүр амжилттай баригдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.Тус гүүрийн бүтээн байгуулалтын ажил 2024 оны 4 дүгээр сард эхэлж, 2025 оны 8 дугаар сард бүрэн дууссан байна. Нийт төсөвт өртөг нь 8.9 тэрбум төгрөг юм. Эл гүүрийг орон нутгийн компани болох “Жол” ХХК барилга угсралтын ажлыг чанартай гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
Зам дагаж хөгжил гэж үг байдаг. Энэхүү гүүр нь ашиглалтад орсноор Алтанцөгц сумын иргэдийн төдийгүй ойролцоох сумдын иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлж, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх нэгэн дэд бүтэц болно гэдэгт итгэлтэй байна.

БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Баян-Өлгий аймаг маань уулархаг, байгалийн эрс тэс уур амьсгалтайгаараа онцлогтой. Монгол орныхоо баруун захад оршдог.2025 оны 08 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй салхи салхилж, шуурга шуурсны улмаас олон малчин өрх хохирол амсаж, зарим нь бүр орон гэргүй болсон хэцүү зүйл тохиолдсон.
Эдгээр малчин өрхүүддээ туслах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож хэлэлцээ хийсний үр дүнд байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд нийтдээ 41 сая орчим төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг өгөхөөр шийдвэрлүүллээ.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж үг байдаг. Байгалийн гамшигт өртсөн, хохирол амссан иргэдэд маань тодорхой хэмжээний бодит дэмжлэг болж байгаа гэж бодож байна.
УЛААНБАЙШИНТ БООМТОД 50 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Улаанбайшинт боомтод Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.Тус цэцэрлэг ашиглалтад орсноор боомтод оршин суудаг иргэд, гааль, хилийн цэрэг зэрэг төрийн албан хаагчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших таатай орчин бүрдлээ.2026 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтанцөгц суманд 3.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдахаар батлагдсан билээ.Тус цэцэрлэгийг Улсын төсөвт суулгахад санаачлага гаргаж, Улсын төсөвт суулган ажилласан УИХ-ын гишүүн С.Замира танд талархал илэрхийлж, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.
БАРУУН БҮСИЙН ГУРИЛЫН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭЛЭЭ
Өмнө нь Улсын Их Хурлын 65 гишүүн баруун бүсийн хүнсний хангамжийг дэмжих зорилгоор гурилын гаалийн татварыг тэглэх санал хүргүүлсэн билээ.
Үүний дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улаанбуудайн гурилыг дараах боомтуудаар импортлох гаалийн татварыг 0 хувь болгох шийдвэрийг гаргалаа.
• Баян-Өлгий аймгийн Цагааннуур,
• Ховд аймгийн Ярант,
• Увс аймгийн Боршоо,
• Завхан аймгийн Арцсуурь,
• Говь-Алтай аймгийн Бургастай боомт.
Энэхүү шийдвэр нь баруун бүсийн хүнсний хангамжийг сайжруулах, үнийн өсөлтийг хязгаарлах, бүс нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 13 СУМ, 8000 ГАРУЙ ИРГЭД, СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны 02 дугаар сарын 06-наас 23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн 13 сум, 8000 гаруй иргэд, сонгогчидтой уулзалт хийж Засгийн газар болон гэр бүл, хөдөлмөр, нийгмийн, хамгааллын салбараас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр үйл ажиллагаатай холбоотой тайлбар танилцуулга хийж заавар, зөвлөмж өгч, хурал уулзалтыг зохион байгууллаа.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,