Нийслэлийн прокурорын газраас Э.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд удаа дараа хохирол учруулж, улмаар амь насыг нь хохироосон, Б.Л нь хүүхдээ эрсдэлт нөхцөлд байгааг мэдсээр байж асран хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Шүүхээс Э.Т -г гурван төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 22, жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, төрсөн эх Б.Л-г хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас хохирох нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

#гэмт хэрэг, #Нийслэлийн прокурорын газар,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар: