Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 589 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 242 хэргээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн нийт хэргээс 300-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 51.5 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэг шинээр байгуулах, зах худалдааны төвүүдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.
Энэ онд илрүүлсэн онцлох хэргээс дурдвал, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гурван иргэн бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, нийт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 бод, 328 бог малыг хулгайлж, 180.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Гэрэл зургийг MPA.mn
Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 29 эр ямаа хулгайлан өвөлжөөндөө нууж, улмаар “Porter” маркийн автомашинаар тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн дийлэнх нь 18-55 насны, ажилгүй болон туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Тэд малыг бэлчээрээс нь тууж, тээврийн хэрэгслээр зөөвөрлөх, эсвэл бэлчээрт нь нядлах аргыг голчлон ашигладаг байна.
Иймд иргэд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болон үйлдсэн талаарх мэдээллийг 102 тусгай дугаар болон өөрт ойр цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэхийг уриалжээ.

#гэмт хэрэг, #Сэрэмжлүүлэг, #ЦЕГ, #Мал хулгайлах гэмт хэрэг,