Гэрэл зургийг MPA.mn
Иргэн Б.Болдбаатарын санаачилсан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай нийтийн өргөдөл 100 мянган хүний гарын үсгийн босгыг давлаа.
Тодруулбал, PN-202609-61758 дугаартай уг өргөдөлд 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноох, хууль бусаар олсон хөрөнгийг бүрэн хураах санал тусгажээ.
Уг санаачилга 2026 оны аравдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл санал авч, 100 мянга гаруй иргэний дэмжлэг авсан байна.
Ингэснээр УИХ-аар хэлэлцүүлэх босгыг давж байгаа юм. Гэхдээ энэ нь хууль батлагдсан гэсэн үг биш бөгөөд цаашид УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэх шатанд шилжих аж.
Энэ нийтийн өргөдлийн талаар Өмгөөлөгч О.Анхбаяр:
"Сая нэг телевизээс холбогдоод танаас 100 мянган хүний саналыг авчихаад байгаа авилгын хэрэгтнийг бүх насаар хорьж, бүх хөрөнгийг нь хураах ёстой гэсэн иргэний санаачилсан хуулийн талаар яриа авмаар байна гэв. Би ийм санал санаачилга яваад бүр 100к хүний гарын үсэг авчихсан гэдгийг мэдээгүй байжээ, судлаад үзлээ нээрэн байна шүү, ямар аймар юм бэ.
Популизм олон төрөлтэй, энэ бол цэвэр эрх зүйн хуулийн популизм хийжээ. Авлигачдад бүх насаар хорих ял өгөөд авлига алга болсон гэж хаана сонсоо вэ. Эрүүгийн ял илүү хүнд, илүү хэрцгий байх тусмаа гэмт хэрэг хэзээ ч багасаж байгаагүйг хүний түүх гэрчилдэг.
Хуулийн мөнхийн асуулт болсон шударга ёсны зарчим яах вэ. Таван саяын тэндэр хуссан сумын засаг дарга, 500 тэрбум хуссан том дарга хоёр хоёулаа бүх насаараа шоронд юм байна л даа. Энэ улс чинь бас нэг эрх зүйн тогтолцоотой улс шүү дээ. Ийм хууль батлагдвал эрх зүйн системд гажиг үүснэ.
Өнөөдөр монголын шүүх засаглал хараат бус байдал нь их муу байгаа. Том улс төрчид шүүх засаглалын зүрхийг нь баздаг жишээ зөндөө гарсан. Ийм үед улс төрийн өрсөлдөгчөө бүх насаараа шоронд хийлгүүлж замаасаа зайлуулах хэлмэгдүүлэлт явбал яах вэ. Энэ талаар бодсон уу.
Бүх хөрөнгийг нь хураана гэнэ үү. Авлигачин нөхөр ганцаараа байдаггүй юмаа, ард нь гэр бүл гэж бий. Тэр гэр бүлийн гишүүд дунд нь шударгаар мөнгө олж байгаа нэгэн ч бий. Тэр гэмгүй хүмүүс яахын бас хөрөнгөө хураалгах нь байна шд. Тэгээд нөгөө хүн бүр шударгаар хөрөнгө олж авах эрхтэй гэдэг Үндсэн хуулийнхаа эсрэг явцгаахнээ хэдүүлээ. Нөгөө 37 он шиг эсэргүүний хүүхэд ч бас эсэргүүн гэдэг шиг. Ар гэрт нь ялыг нь бас халдаах санаа явж байна.
Том загас баригдахаа байна. Жижиг, дунд түвшиний авлигачид бүгдээрээ хуугаар бүх насаараа явах юм бол тэд нар баригдахгүйн тулд бүхнийг хийнэ, гэрчийг ална, шүүх прокурорыг худалдаж авахаар бүр улайрна. Том хулгайг ярьж өгөөд бага ял авах тохиролцоо бүр алга болно. Одоо ч энэ боломж багасчихаад байхад шүү. Авилгын бооцоо бүр өснө.
Авлигын хэрэг гэдэг нь дотроо маш олон янзын хэрэг байдаг юм шүү дээ. Тэр хэргүүд дотор зүгээр буруу шийдвэр гаргасныхаа төлөө шалгагдаж шоронд ордог хэрэг бий. За хэдүүлээ авлигын хэрэгт бүх насаар нь ял оноодог боллоо. Төрийн албанд ажиллах, шийдвэр гаргадаг зоригтой амьтан алга болно. Одоо угаасаа гүйцэтгэл муутай сүйрчихсэн төрийн алба бүр сүйрнэ.
Толгой авч, цаазлах, бүх насаар нь шоронд хийж, бүх хөрөнгийг хураах гоё сонсогдоноо мэдээж. Гэхдээ амьдрал баялаг шүү. Аливаад үр дагавар, том зургаар харж бай гэж энэ гарын үсэг зурсан 100к хүмүүст хэлье дээ" гэж нийтэлжээ.

#авлигын хэрэг, #Өмгөөлөгч О.Анхбаяр,