Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Польшийн өмнөд хэсэгт орших Краков хотын төв талбайд арваннэгдүгээр сарын 7-нд болсон зэвсэгт халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 16 хүн шархадсан талаар тус улсын албаныхан мэдээллээ. Халдлага үйлдсэн сэжигтний гэрээс мөн гурван хүний цогцос олдсон байна.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск арваннэгдүгээр сарын 7-ны орой Краков хотод болсон хэвлэлийн хурлын үеэр сэжигтний гэрээс хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүний цогцос олдсоныг мэдэгджээ. Тэднийг сэжигтний гэр бүлийн гишүүд байх магадлалтай гэж үзэж байгаа боловч хэн болох, ямар нөхцөлд амиа алдсан нь хараахан тогтоогдоогүй байна.

Халдлагын зургаан хохирогчийн дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй бөгөөд тэдний нэг нь Их Британийн иргэн байжээ. Харин шархадсан хүмүүсийн дунд Их Британи, Австри, Герман, Португал, ОХУ-ын иргэд байгааг Польшийн Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Халдагчийн талаар

Польшийн Дотоод хэргийн сайд Марчин Кервиньскийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд 24–25 настай Польшийн иргэн бөгөөд хэт барууны үзэл сурталд татагдсан, хэт үндсэрхэг үзэлтэй байжээ. Тэрбээр ганцаараа халдлага үйлдсэн байх магадлалтай гэж мөрдөн шалгах байгууллага үзэж байна.

Сэжигтэн цэргийн хувцас, хамгаалалтын хантааз өмсөж, AR-15 загварын хагас автомат буугаар хүмүүс рүү гал нээсэн аж. Түүний автомашинаас хэд хэдэн галт зэвсэг, их хэмжээний сум, цэргийн зориулалттай хэрэгсэл олджээ.

Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш халдлага үйлдсэн этгээд зэвсэгт хүчинд алба хааж байгаагүй, цэргийн байгууллагатай холбоогүй болохыг мэдэгдсэн байна.

Мөн автомашинаараа төв талбайд байсан хүмүүс рүү гал нээсний дараа өөр машинтай мөргөлдөж, улмаар цагдаагийн алба хаагчид руу бууджээ. Цагдаа нар хариу гал нээснээр түүнийг шархдуулан баривчилж, эмнэлэгт хүргэсэн байна.

Буудалцааны үеэр хоёр цагдаагийн алба хаагч шархадсаны нэг нь гурван удаа буудуулж, биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Мөн халдлагын үеэр ойролцоо явж байсан трамвайн жолоочийн бүхээгийн цонх буун суманд оногдон хагарсан боловч зорчигчид гэмтэж бэртээгүй гэнэ.

Польшийн Засгийн газрын байр суурь

Ерөнхий сайд Дональд Туск уг халдлагыг терроризмын үйлдэл гэж тодорхойлжээ. Тэрбээр хэргийн бүх нөхцөл байдлыг шалгаж, халдлага үйлдсэн этгээдийн сэдэл, холбоо хамаарлыг тогтоох шаардлагатайг онцолсон байна.

Краков хотын захиргаа эмгэнэлт хэрэг явдалтай холбогдуулан арваннэгдүгээр сарын 11 хүртэл гашуудал зарлажээ.

Польш улсад ийм хэмжээний олон нийтийн буудалцаан ховор тохиолддог бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Халдлага, #Краков,