Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Холбооны улсын статистикийн алба (Росстат)-ны мэдээллийн системд хакерууд халдаж, Украины дайнд амиа алдсан орос цэргийн талаарх нууц мэдээллийг ил болгосон тухай Euronews мэдээллээ.
Беларусийн “Cyberpartisans BY” болон “Silent Crow” бүлгийн хакерууд арваннэгдүгээр сарын 1-нд Росстатын системд нэвтэрч, нийт 23 терабайт мэдээлэл хулгайлсан гэж мэдэгджээ.

Тэдний мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сараас 2026 оны наймдугаар сарын 27-ны хооронд Украины дайнд дор хаяж 393,881 орос иргэн амиа алдсан байна. Харин “Silent Crow” бүлэг нийт 450,100 хүн амь үрэгдсэн гэж тооцжээ.

Хоёр бүлгийн гаргасан тоо зөрүүтэй байгаа нь хохирлыг тооцох аргачлал өөр байгаатай холбоотой аж. Тухайлбал, нэг бүлэг зөвхөн байлдааны ажиллагаатай холбоотой нас баралтыг тооцсон бол нөгөө нь байлдааны бус шалтгаантай цэргийн нас баралт болон бусад ангиллыг хамруулжээ.

ОХУ 2022 оны есдүгээр сараас хойш дайнд амь үрэгдсэн цэргийн албан ёсны тоог нийтлээгүй бөгөөд 2024 оноос нас баралтын шалтгааны статистикийг ч ил болгохоо зогсоосон юм.

Харин Росстат кибер халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрсөн ч мэдээллийн сангаа эвдүүлсэн, нууц мэдээлэл алдагдсан гэх мэдээллийг няцаажээ.

Одоогоор хакеруудын дэлгэсэн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бие даан баталгаажуулаагүй байна. Meduza болон Mediazona хэвлэлүүд уг мэдээллийг шалгаж эхэлжээ. 

Эх сурвалж: Reuters