Польшийн өмнөд хэсэгт орших Краков хотын төв талбайд бямба гарагт зэвсэгт халдлага гарч, зургаан хүн амиа алдан, 10 гаруй хүн шархаджээ. Цагдаагийн байгууллага халдлага үйлдсэн этгээдийг буудан зогсоож, баривчилсан байна.

Цагдаагийн мэдээлснээр, халдлага үйлдэгч нь цэргийн загварын хувцас өмссөн байсан бөгөөд автомашинаасаа төв талбайд байсан хүмүүс рүү  гал нээжээ.

Цагдаагийн байгууллага орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд халдлагын талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авч эхэлсэн байна. Халдлагын үеэр хоёр цагдаагийн алба хаагч шархадсан бөгөөд тэд халдагчтай буудалцаж байжээ.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдэд хүмүүс буун дуу сонсогдох үеэр хэргийн газраас зугтаж, зарим хүн цус болсон талбай дээр хэвтэж буй нь харагдсан байна. Мөн хэргийн газарт байсан иргэд шархадсан хүмүүст анхны тусламж үзүүлж, амьсгал сэргээх оролдлого хийж байжээ.

Халдлагын гэрч Конрад нэрээр өөрийгөө танилцуулсан эрэгтэй Interia мэдээллийн сайтад ярихдаа жолоочийн талын цонхоор буудаж байхыг харсан бөгөөд автомашинаас утаа гарч байсан гэжээ. Тэрбээр ойролцоох цагдаагийн хэлтэст орж нуугдахад дотор нь олон хүн шаланд хэвтэж байсныг мөн ярьсан байна.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Краков хотын уг хэрэг явдлын талаар мэдээлэл авч байгаагаа X нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Халдлагын шалтгаан, сэжигтний сэдэл болон хохирогчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

#онцолсон, #шуурхай, #Польш, #Польшийн Краков хот,