Гэрэл зургийг MPA.mn

Ховд аймгийн “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг 2027 оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Хар-Ус нуурын орчимд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус баярыг анх 2009 онд борцгор хотон шувууг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах, нутгийн олон угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачилгаар эхлүүлж байжээ.

Ирэх жилийн баярыг зохион байгуулах ажлын баг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн байна. Баярын хүрээнд үндэсний хоол, гар урлал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахаас гадна урлаг, спортын тэмцээн, уламжлалт тоглоом наадгай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хар-Ус нуур нь нэн ховор борцгор хотон шувуу зусаж, үр төлөө бойжуулдаг Монгол орны чухал нутаг юм. “Мөнгөлөг шагшуурга” баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, дотоод, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

#онцолсон, #“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр,