Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаараа дараах дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл сонсов.
Тус хуулийн төслийг Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ажлын хэсгийн хамт бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

2. “Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай” тогтоолын төслийн мэдээлэл сонсов.
Төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү танилцуулж, мэдээлэл өглөө.

3. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ерөнхий танилцуулгыг сонсов.
Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

4. Ажлын хэсэг байгуулах тухай
Дараах асуудлаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах асуудлыг тус тус хэлэлцлээ. Үүнд:
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд санал, дүгнэлт гаргах;
- Байгаль орчин болон иргэдэд учруулсан хор уршгийн хариуцлагын асуудлаар санал, дүгнэлт гаргах.

#live, #ан, #УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал,