Украин, ОХУ-ын хооронд үргэлжилж буй дайныг зогсоох асуудлаарх АНУ-ын зуучлалтай гурван талт хэлэлцээ энэ сарын 10-11-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод болно. Хэлэлцээнд Европын орнуудын төлөөлөгчид, тэр дундаа Франц улс оролцохоо мэдэгджээ.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро RTL радиод ярилцлага өгөхдөө Европын орнууд хэлэлцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Францын төлөөлөгч мөн Абу-Дабид очно гэдгийг баталсан байна. Гэхдээ Францыг хэн төлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын тусгай элч Стив Уиткоффын мэдээлснээр, хэлэлцээгээр дайныг эцэслэх, дайны дараах Украины аюулгүй байдлын баталгаа, хурцадмал байдлыг намжаах, хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэнэ. АНУ-ын талаас Стив Уиткофф болон Жаред Кушнер нар оролцохоор төлөвлөжээ.

Мөн Украины тал одоогийн фронтын шугам дээр байлдааны ажиллагааг зогсоох, цаашид эрчим хүч болон Хар тэнгисийн бүсэд хэсэгчилсэн гал зогсоох тохиролцоонд хүрэх саналыг дэвшүүлж байгаа аж.

Харин ОХУ Украины дөрвөн бүс нутгийг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж, Украиныг эдгээр бүсээс цэргээ гаргахыг шаардаж байгаа бол Киев газар нутгийн бүрэн бүтэн байдлаас ухрахгүй байр сууриа илэрхийлсээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө дайн удахгүй дуусна гэж үзэж байгаагаа илэрхийлж, энхийн тохиролцооны үр дүнд Украины хилийн шугам өөрчлөгдөж болзошгүйг дурджээ.

Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио аюулгүй байдлын баталгааны талаар тодорхой ахиц гарсан ч эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүйг онцолсон байна.

Ийнхүү Абу-Дабид болох хэлэлцээ нь дайныг зогсоох дипломат хүчин чармайлтын ээлжит оролдлого болох бөгөөд талуудын газар нутгийн маргаан, Украины дайны дараах аюулгүй байдлын асуудал гол сорилт хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #Абу-Даби, #Орос Украйны дайн,