ОРос


282
Орос улс Африкийн орнуудад үр тариа, бордоо нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, тээвэр болон хөдөө аж ахуйн дэд бүтцийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх санал тавьжээ.
337
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг хориг, тарифын зарим арга хэмжээг түр хойшлуулах шийдвэр гаргасны дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурчээ. Энэ шийдвэр нь Оросоос нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
363
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украиныг мөргөлдөөнийг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууж, харилцан тохиролцоонд хүрэх ёстой гэж мэдэгдэв. Тэрээр АНУ хоёр талд тохиролцоонд хүрэхэд нь туслахад бэлэн байгааг онцолжээ.
252
Оросын удирдлагатай агаарын бөмбөг Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотын орон сууцны барилгыг онож, 22 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа талаар Харьков хотын дарга Игорь Терехов мэдээлсэн байна.
197
АНУ-ын North American Blue Energy Partners (NABEP) компани Венесуэлд өмнө нь Хятад болон Оросын компанийн ажиллуулж байсан зарим нефтийн талбайг хариуцан ажиллахаар болжээ.
680
Украины хуучин олзлогдогсод болон албаныхан ОХУ-ын мэдэлд байсан хорих газруудад эрүүдэн шүүлт, бэлгийн хүчирхийлэл системтэй үйлдэгдсэн хэмээн мэдүүлжээ. Энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалтын үеэр хохирогчдын гэрчлэлийг танилцуулсан байна.
427
Оросын арми Украины алсын зайн довтолгооны дронуудын ажиллагааг хязгаарлах зорилгоор Илон Маскийн SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэт сүлжээг саатуулах электрон дайны шинэ арга хэрэгслийг ашиглаж эхэлжээ.
763
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг эцэс болгох хэлэлцээ хийх зорилгоор энэ долоо хоногт Францад болж буй "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр, эсвэл бүр АНУ-ын нутаг дэвсгэрт Владимир Путинтэй уулзах санал гаргаснаа мэдэгдлээ.
375
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд тус улсын Үндэсний баярын өдрөөр мэндчилгээ илгээж, Москвагийн дотоод, гадаад бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлжээ.
485
Их Британи, Герман, Франц улсын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд нүүр тулсан уулзалт зохион байгуулах, улмаар гал зогсоох хэлэлцээр байгуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнд Европ голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.
764
ОХУ өнөө өглөө Украины Киев, Днепр, Харьков зэрэг томоохон хотуудад агаарын цохилт өгсний улмаас хамгийн багадаа есөн хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан талаар албан эх сурвалжууд мэдээллээ.
418
Ням гарагийн шөнө Орос улс Киев хот болон түүний ойр орчмын бүс нутагт хэдэн зуун дрон болон пуужингаар томоохон цохилт өглөө. Оросын тал энэ ажиллагаанд "Орешник" хэмээх дуунаас хурдан буюу гиперсоник пуужин ашигласан бөгөөд одоо дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны түүхэн дэх хамгийн хүчтэй цохилтуудын нэг болжээ.
411
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь дайн шувтарч байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
288
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Орост очлоо.
1562
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Молдавын салан тусгаарласан Приднестровь бүсэд амьдарч буй орос иргэдийн аюулгүй байдал заналхийлэлд өртөөд байгаа, мөн Москва тэднийг хамгаалахын тулд бүх арга хэмжээг авна гэж мэдэгдлжээ.
408
Москва яг хэр хэмжээний, ямар төрлийн шатахуун нийлүүлж байгаагаа одоогоор мэдэгдээгүй ч Кубын эрчим хүчний системд нэн шаардлагатай байгаа түүхий тос болон дизель түлшээр тусалж байна гэж шинжээчид үзэж байна.
721
Одоо дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ зогсонги байдалд ороод буй энэ үед Москва Киев рүү өргөн фронтоор довтолсоор байна.
732
Москвагаас Иран руу шинэчилж сайжруулсан дронууд нийлүүлж байгааг Украины дипломатч онцолж, Оросын зэвсгийн үйлдвэрүүд рүү цохилт өгөхийг уриаллаа.
343
Иранд үргэлжилж буй дайнаас үүдэн газрын тос үнэ өссөөр буй энэ үед АНУ Оросоос түр хугацаанд нефть худалдаж авахыг зөвшөөрлөө. Үүнээс өмнө Вашингтон Оросоос нефть худалдан авахыг хориглоод байсан юм.
212
Өмнөд Солонгосын Гаалийн албаны мэдээлснээр, өнгөрсөн жилд л гэхэд ийм төрлийн экспорт 2024 онтой харьцуулахад тав дахин нэмэгдэж, 149.2 тэрбум вон буюу 100.78 сая ам.долларт хүрчээ.
Цааш үзэх