Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг эцэс болгох хэлэлцээ хийх зорилгоор энэ долоо хоногт Францад болж буй "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр, эсвэл бүр АНУ-ын нутаг дэвсгэрт Владимир Путинтэй уулзах санал гаргаснаа мэдэгдлээ.
В.Зеленский өнгөрсөн шөнө Оросын агаарын цохилтод өртөж сүйдсэн Киевийн сүмд сэтгүүлчидтэй уулзахдаа, Францын Эвиан-ле-Бэн хотод эхэлж буй дээд хэмжээний уулзалтад Путиныг урихыг АНУ зөвшөөрсөн гэдгийг дурдсан юм. Тэрээр “ “Их долоо”-гийн уулзалтын үеэр Трамп, Макрон тэргүүтэй Европ, Америкийн удирдагчид бүгд оролцоно. Энэ үеэр бид Путинтэй уулзахад бэлэн байгаа тухайгаа уламжилсан. Европ болон АНУ үүнийг зөвшөөрсөн боловч Орос улс хэлэлцээ хийхэд бэлэн биш байгаагаа дахин харууллаа" хэмээн тэмдэглэв.
Ерөнхийлөгч В.Зеленский мөн Д.Трамптай утсаар ярихдаа ч Оросын Ерөнхийлөгчтэй АНУ-д уулзах хувилбарыг мөн дэвшүүлсэн тухайгаа онцолсон.
В.Зеленский энэ сарын эхээр В.Путинд илгээсэн нээлттэй захидалдаа дайны улмаас Оросын эдийн засагт ирж буй дарамт нэмэгдэж байгааг сануулж, нүүр тулан уулзахыг уриалж байсан юм. Үүний хариуд Путин уулзах ямар ч шалтгаан байхгүй гээд, Украины алсын тусгалтай дроны дайралт Оросын эдийн засагт ямар ч аюул занал учруулахгүй хэмээн олон нийтэд мэдэгдэж байв.
Үүний зэрэгцээ даваа гарагт шилжих шөнө Оросын цэргүүд Украины нийслэл Киев болон зүүн хойд зүгийн Харьков хотуудад агаарын цохилт өгсний улмаас хамгийн багадаа 10 хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Дайн, #ОРос, #УКраин, #В.Зеленский,