Орос улс Кубад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд шатахуун нийлүүлж байгааг Эрчим хүчний сайд Сергей Цивилев баталлаа. Сайд салбарынхаа бага хурлын үеэр сэтгүүлчдэд ийнхүү мэдээлсэн бөгөөд нийлүүлэлтийн хэмжээ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Кубад эрчим хүчний хямрал нүүрлээд буй энэ үед газрын тос, шатахууны нийлүүлт асар чухал байгаа юм. Тус улс 2026 он гарсаар  ердөө хоёрхон танкер нефть хүлээн авсан нь хэрэгцээгээ хангахад хаана ч хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс эрчим хүчний нийлүүлэлт доголдож,  ихэнх мужуудад өдөрт 12-18 цагаар тог тасарч байна. 

Москва яг хэр хэмжээний, ямар төрлийн шатахуун нийлүүлж байгаагаа одоогоор мэдэгдээгүй ч Кубын эрчим хүчний системд нэн шаардлагатай байгаа түүхий тос болон дизель түлшээр тусалж байна гэж шинжээчид үзэж байна. 

Эх сурвалж: Reuters

#Куба, #ОРос,