Их Британи, Герман, Франц улсын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд нүүр тулсан уулзалт зохион байгуулах, улмаар гал зогсоох хэлэлцээр байгуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнд Европ голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Евро бүсийн аюулгүй байдлын албан бус эвслийг тэргүүлдэг бөгөөд тэд Зеленскийтэй өнгөрсөн ням гарагт уулзсан юм. Хамтарсан мэдэгдэлд удирдагчид дайныг дипломат арга замаар зогсоох уриалгыг дэмжиж, АНУ болон Европын идэвхтэй оролцоотойгоор шууд хэлэлцээ эхлүүлэх саналыг сайшаажээ. Зеленский тав дахь жилдээ үргэлжилж буй энэхүү дайныг эцэс болгох үүднээс Путинд нүүр тулсан уулзалт хийх нээлттэй захидал илгээсэн юм.
Гэвч түүний энэхүү саналыг Оросын Ерөнхийлөгч аль хэдийн няцаагаад буй. Европын удирдагчид болон Зеленский нар урт хугацаанд энх тайвныг тогтоохын тулд нэн тэргүүнд галыг нэн даруй бөгөөд бүрмөсөн зогсоох шаардлагатай гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг тавилаа. Тэд одоогийн дайны фронтын шугамыг хэлэлцээний эхлэлийн цэг болгох ёстой бөгөөд Украинд хууль зүйн хувьд заавал биелэгдэх аюулгүй байдлын баталгаа, түүний дотор олон улсын энхийг сахиулах хүчнийг байршуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Орос улс дайны хохирлыг бүрэн барагдуулах хүртэл Хятад болон Барууны орнуудад царцаагдсан Оросын хөрөнгийг хөдөлгөхгүй хэвээр үлдээхээ мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Англи, #Дайн, #ОРос, #УКраин, #Орос Украины дайн,