Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын North American Blue Energy Partners (NABEP) компани Венесуэлд өмнө нь Хятад болон Оросын компанийн ажиллуулж байсан зарим нефтийн талбайг хариуцан ажиллахаар болжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Венесуэлтэй байгуулсан өргөн хүрээний нефтийн үйлдвэрлэлийн хэлэлцээрийн нэг хэсэг юм. Нийт 14 шинэ гэрээ NABEP-д олгогдсон бөгөөд тус компани Венесуэлд нийт 17 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Шинээр олгосон 14 талбайн тав нь өмнө нь Хятадын, нэг нь Оросын компанийн мэдэлд байжээ. Тус хэлэлцээр нь Венесуэлийн нефтийн салбар дахь Хятад, Оросын нөлөөг бууруулж, АНУ-ын оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна.

Тоон мэдээ:

17 нефтийн талбай — АНУ-Венесуэлийн шинэ хэлэлцээрийн хүрээнд хөгжүүлэх талбайн тоо.

64–65 тэрбум баррель — эдгээр талбай дахь Венесуэлийн батлагдсан нефтийн нөөцийн хэмжээ.

1.5 сая баррель/хоног — үйлдвэрлэлийг хүргэхээр зорьж буй хэмжээ.

14 шинэ гэрээ — North American Blue Energy Partners (NABEP)-д шинээр олгосон гэрээний тоо. Ингэснээр тус компани нийт 17 төсөл хариуцахаар болж байна.

35% — АНУ-ын тал NABEP-д эзэмшихээр тусгасан хувь. Мөн үйлдвэрлэлийн 20%-ийг өртгөөр нь авах эрхтэй.

25 жил — АНУ, Венесуэлийн эрчим хүчний хэлэлцээрийн зарласан хугацаа.

100 тэрбум ам.доллар — нефтийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын зорилтот хэмжээ.

209 тэрбум ам.доллар — хэлэлцээрээс Венесуэлд татвар болон бусад орлогоор орох тооцоолол.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #ХЯтад, #Венесуэль,