Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Ням гарагийн шөнө Орос улс Киев хот болон түүний ойр орчмын бүс нутагт хэдэн зуун дрон болон пуужингаар томоохон цохилт өглөө. Оросын тал энэ ажиллагаанд "Орешник" хэмээх дуунаас хурдан буюу гиперсоник пуужин ашигласан бөгөөд одоо дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны түүхэн дэх хамгийн хүчтэй цохилтуудын нэг болжээ.
Украины албан эх сурвалжийн мэдээлснээр, хэдэн цаг үргэлжилсэн агаарын дайралтын улмаас Киев хотод хоёр, орон нутагт хоёр, нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархаджээ. Мөн хотын төвд байрлах орон сууцны барилгууд, хэд хэдэн сургууль, соёлын дурсгалт газрууд, түүний дотор 1986 оны Чернобылийн цөмийн гамшигт зориулсан музей бүрмөсөн сүйрсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын энэ үйлдлийг зүгээр өнгөрөөх ёсгүй. АНУ, Европ болон бусад холбоотнуудын зүгээс шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна" хэмээн уриаллаа.

Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай, дундын зайн "Орешник" пуужинг Оросын тал дайн эхэлснээс хойш ердөө гурав дахь удаагаа ашиглаж байгаа аж. Украины Агаарын хүчний мэдээлснээр, энэ дайралтаар Оросын тал нийт 90 пуужин, 600 дрон хөөргөсөн аж.
Оросын Батлан хамгаалах яамнаас энэхүү цохилтыг Украины цэргийн командлалын байр, агаарын баазуудад чиглэсэн дайралт, Оросын иргэний объектуудад өгсөн цохилтын хариу арга хэмжээ хэмээн тайлбарлав.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3567