North Korean leader Kim Jong Un and Russian President Vladimir Putin meet in Beijing

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд тус улсын Үндэсний баярын өдрөөр мэндчилгээ илгээж, Москвагийн дотоод, гадаад бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Ким Хойд Солонгос, Орос хоорондын  иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд үндэслэн хоёр улсын харилцаа бэхжин гүнзгийрч байгааг онцолсон байна.

Украины дайн эхэлснээс хойш Хойд Солонгос Оросыг дэмжихээр хэдэн мянган цэргээ фронт руу илгээсэн нь хоёр орны хоорондын харилцааг улам гүнзгийрүүлж байна. Түүгээр ч зогсохгүй Вашингтон, Сөүлийн эх сурвалжууд Пхеньяныг Украинд ашиглах их бууны сум, пуужин болон бусад цэргийн материал нийлүүлсэн гэж буруутгаж байгаа юм.

Хоёр улс 2024 оны зургаадугаар сард Путины айлчлалын үеэр стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд хоёр орныг холбох гол хуурай замын гүүр барихаар тохиролцсон юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, удахгүй ашиглалтад орох энэ  гүүр нь хоёр улсын худалдаа, бараа солилцоо, тээврийг улам хөнгөвчлөх боломжтой юм.

Эх сурвалж: Reuters 

#ОРос, #Хойд солонгос,