Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Оросын арми Украины алсын зайн довтолгооны дронуудын ажиллагааг хязгаарлах зорилгоор Илон Маскийн SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэт сүлжээг саатуулах электрон дайны шинэ арга хэрэгслийг ашиглаж эхэлжээ. Энэ нь Украины дронуудын үр дүнтэй ажиллагаанд хариу болгон авч буй арга хэмжээ гэж цэргийн шинжээчид үзэж байна.
Украины армийн мэдээлснээр, Оросын тал Volna, Kupol, Garant зэрэг хүчирхэг радио электрон саатуулах системийг фронтын шугамын ойролцоо байршуулж, Starlink-ийн дохиог ойролцоогоор 20 хавтгай дөрвөлжин километр талбайд тасалдуулах боломжтой болжээ. Үүний улмаас Украины дронуудын удирдлага, бодит цагийн холбоонд хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа аж.

Хариуд нь Украины дрон ангиуд эдгээр электрон дайны төхөөрөмжүүдийг нэн тэргүүний бай болгож, сүүлийн үед ийм төрлийн хэд хэдэн системийг устгаснаа мэдээлжээ. Гэсэн хэдий ч Оросын арми зөвхөн электрон саатуулалт бус, цэргийн техник, шатахуун тээвэрлэлтийг иргэний автомашинаар өнгөлөн далдлах, хангамжийн цуваагаа жижиг бүлгээр хөдөлгөх зэрэг шинэ тактик хэрэглэж эхэлсэн байна.
Starlink нь Украины армийн холбоо, тагнуулын мэдээлэл солилцоо, дронуудын удирдлагад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд SpaceX компани Оросын цэргийн хүчнийг уг сүлжээг ашиглахаас сэргийлэн хандалтыг нь хязгаарласан юм. Гэвч Оросын электрон дайны шинэ тактикууд нь орчин үеийн мөргөлдөөнд хиймэл дагуулын холбоо, дрон болон цахим дайны ач холбогдол улам өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Reuters