УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хөрөнгө хураах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Иргэн Б.Болдбаатарын санаачилсан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай нийтийн өргөдөл 100 мянган хүний гарын үсгийн босгыг давлаа.

Тодруулбал, PN-202609-61758 дугаартай уг өргөдөлд 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноох, хууль бусаар олсон хөрөнгийг бүрэн хураах санал тусгажээ.

Уг санаачилга 2026 оны аравдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл санал авч, 100 мянга гаруй иргэний дэмжлэг авсан байна.

Ингэснээр УИХ-аар хэлэлцүүлэх босгыг давж байгаа юм. Гэхдээ энэ нь хууль батлагдсан гэсэн үг биш бөгөөд цаашид УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэх шатанд шилжинэ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл иргэн Б.Болдбаатарын санаачилсан нийтийн өргөдөл, гарын үсэг зурсан 100 мянган иргэнд талархал илэрхийлээд өөрийнх нь өргөн барьсан Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийг хэлэлцэхгүй байгаа талаар мэдээлэл өглөө. 

#live, #УИХ-ын гишүүн О.Алтангэрэл,