Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болсон Конгрессын дунд хугацааны сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алинд нь олонхын суудал авч, Конгрессын хяналтыг Бүгд найрамдах намаас эргүүлэн авлаа. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны дунд үеийн улс төрийн томоохон ялагдал боллоо.

Associated Press болон Америкийн томоохон хэвлэлүүдийн мэдээлснээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд дор хаяж 219 суудал, Сенатад 51 суудал авч олонх болох босгыг давжээ. Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын төлөөх сонгуульд Ардчилсан нам 218 суудал авах шаардлагатай байсан бол Сенатад 100 суудлын 51-ийг бүрдүүлэх шаардлагатай байв. Зарим тойрогт саналын тооллого үргэлжилж байна.

Ардчилсан нам Техас, Канзас, Айова, Охайо, Мэйн, Хойд Каролина, Өмнөд Каролина зэрэг Бүгд найрамдах намын уламжлалт хүчтэй мужуудад ялалт байгуулсан нь сонгуулийн гол эргэлт боллоо. Тухайлбал, Техаст Жеймс Таларико, Охайод Шеррод Браун Сенатын сонгуульд ялалт байгуулсан байна.

Сонгогчдын хувьд амьжиргааны өртөг нэмэгдсэн, Ирантай холбоотой дайн, засгийн газрын авлигын асуудал гол анхаарал татсан сэдвүүд байжээ. Шинэ бүрэлдэхүүн ажиллаж эхэлснээр Трампын засаг захиргааны бодлого, шийдвэрт Конгрессын хяналт нэмэгдэж, түүний хууль тогтоох хөтөлбөрт саад учруулах боломж бүрдэж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, Ардчилсан намтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрбээр мөн ялагдлыг өөрийнх нь ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин экс Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн үр дүнг сайшааж, “Америкийн ард түмэн талцал хуваагдал бус, хүмүүсийг нэгтгэх улс төр, бодит шийдэл санал болгодог удирдагчдыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийллээ” хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрбээр мөн Трампын засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдсэнийг онцолж, цаашид учирч болзошгүй хохирлоос сэргийлж, ирээдүйн суурийг тавих шаардлагатайг дурдсан байна.

#онцолсон, #АНУ, #сонгууль, #Конгрессын дунд хугацааны сонгууль,