Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд, иргэдийн амьжиргааны өртөг болон цагаачлалын бодлого сонгуулийн кампанит ажлын гол сэдэв болж байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүн Бүгд найрамдах нам Конгресс дахь олонхоо хадгалах уу, эсвэл Ардчилсан нам хяналтаа тогтоох уу гэдгийг шийдэх юм. 

Трампын нэр хүнд сонгуулийн өрсөлдөөнд нөлөөлж байна

Reuters/Ipsos-ийн санал асуулгаар Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэмжиж буй иргэдийн түвшин 31 хувь болж буурсан нь түүний ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлын сүүлийн шатанд өөрийн оролцоог нэмэгдүүлж, Флорида, Айова, Мичиган, Техас зэрэг мужид дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөж байна. Тэрээр сонгогчдыг өөрийг нь нэр дэвшиж байгаа мэтээр хүлээн авч саналаа өгөхийг уриалжээ.

Харин Ардчилсан намынхан Трамп амьжиргааны өртгийг бууруулах болон гадаад дахь дайныг зогсоох амлалтаа биелүүлээгүй гэж шүүмжилж, Конгрессын хяналтаа авбал засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт тавихаа мэдэгдсэн байна.

Амьжиргааны өртөг сонгогчдын анхаарлын төвд байна

Сонгуулийн өмнөх гол асуудлын нэг нь өрхийн зардал, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн явдал юм. Reuters/Ipsos-ийн санал асуулгад оролцсон бүртгэлтэй сонгогчдын тал орчим хувь нь амьжиргааны өртгийг саналаа өгөхөд хамгийн чухал хүчин зүйл гэж нэрлэжээ.

Иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн болон орон сууцны зардал тэргүүлэх асуудал болж байна.

АНУ-д шатахууны дундаж үнэ галлон тутамд 4.28 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.20 ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн хүнсний бүтээгдэхүүн болон орон сууцны үнэ өссөн нь өрхийн санхүүд дарамт учруулж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал нь эрх баригч Бүгд найрамдах намын сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй бөгөөд Ардчилсан нам сонгогчдын амьжиргааны зардлыг бууруулах асуудлыг кампанит ажлынхаа гол чиглэл болгожээ.

Цагаачлалын бодлого маргаан дагуулж байна

Трампын засаг захиргааны цагаачлалын хатуу бодлого мөн сонгуулийн гол сэдвүүдийн нэг болж байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны урьдчилсан мэдээллээр тус улсын баруун өмнөд хил дээр саатуулагдсан цагаачдын тоо өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үетэй харьцуулахад 95 хувиар буурчээ.

Бүгд найрамдах нам үүнийг хилийн хяналтыг чангатгасан бодлогын үр дүн гэж үзэж байгаа бол Ардчилсан намынхан цагаачлалын албадыг оролцуулсан зарим ажиллагаа, хүний амь нас хохирсон тохиолдлуудад шүүмжлэлтэй хандаж байна.

Ийнхүү цагаачлалын асуудал нь зөвхөн хилийн аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй, хүний эрх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа болон холбооны төсвийн зарцуулалттай холбоотой улс төрийн маргаан болжээ.

Конгрессын хяналтын төлөөх өрсөлдөөн
Одоогоор Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонхийг эзэлж байна. Ардчилсан нам хоёр танхимын аль алинд олонх болохын тулд цэвэр дүнгээр дөрвөн суудал нэмж авах шаардлагатай.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулийн үр дүн нь Трампын засаг захиргаа бодлогоо Конгрессын дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэх эсэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Сонгуулийн өрсөлдөөнд эдгээр гурван асуудлаас гадна хиймэл оюун ухаан, үр хөндөлтийн эрх, криптовалютын зохицуулалт болон АНУ-ын гадаад бодлого зарим муж, тойрогт нөлөөлж болзошгүй байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #АНУ-ын завсрын сонгууль,