Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна. Хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн татвар төлөх хугацааг сунгах, эрчим хүч, төсвийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт баригдаж буй 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар үе шатны 300 МВт-ын төслийн албан татвар төлөх хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилсан Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм.

Түүнчлэн үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх бусад асуудалд:

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний судалгааны үр дүн,

“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явц,

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирол,

Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал багтаж байна.

Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Монголын хөрөнгийн биржтэй холбоотой Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

#онцолсон, #Бөөрөлжүүтийн цахилгаан станц,